Ши Жиньпин дарга:
- Өнгөрсөн жилээс хойш бид өндөр үр ашигтай нягт харилцаагаа хэвээр хадгалж, Хятад Герман, Хятад Европын харилцааны хөгжилд удирдан дагуулах чухал үүрэг гүйцэтгэж, Хятад, Герман хоёр орны дээд хэмжээний итгэлцлийг харуулав. Герман, Европ хийгээд Хятад хоорондын бодит хамтын ажиллагаа болон найрсаг харилцааг ахиулахад канцлер хатагтай идэвхтэй хүчин зүтгэл гаргав, би үүнийг өндөрөөр үнэлж байна гэж тэмдэглэн хэллээ.
Канцлер Меркель:
- Сүүлийн жилд Герман Хятад, Европ Хятадын харилцааны хөгжилд маш их дүгнүүштэй зүйлүүд бий болов, Хятадын талтай нягт харилцаагаа хэвээр хадгалж, хамтдаа чармайж, Герман Хятад, Европ Хятад хоорондоо яриа хэлэлцээрээр дамжин ялгаа зөрөөгөө арилгахаар чармайж, санал зөрөлдөөнөө зүй зохистой зохицуулахыг ахиулахад би бэлэн байгаа. ЕХ-БНХАУ-ын хөрөнгө оруулалтын гэрээ нь Европын Холбоо болон Хятад улсын хувьд бүгд ашигтайн дээр хамтын амжилт байж, аль болох хурдан хүчин төгөлдөр хэрэгжүүлж чадна гэдэгт найдаж байна. Герман Хятадтай вакцины хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ хэмээн найдаж байна гэж хэлэв.
