solongonews
Хятад Номхон далайн арлын Гадаад хэргийн сайд нарын анхдугаар хурал болов
2021-10-22 11:31
Хятад Номхон далайн арлын Гадаад хэргийн сайд нарын анхдугаар хурал болов.

10-р сарын 21-нд Хятад Номхон далайн арлын орнуудын Гадаад хэргийн сайд нарын анхдугаар хурал видео хэлбэрээр болов. Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И хурлыг даргалахдаа, Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах үзэл баримтлалд тулгуурлан арлын орнуудын бие даасан хөгжлийг дэмжиж, хамтын сэргэн мандалтыг биелүүлэхэд бэлэн байна. Бид хамтран ажиллаж байгаа цагт Хятад Номхон далайн арлын орнуудын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа сайн сайхан маргаашийг эхлүүлж, хоёр талын ард түмэнд илүү их үр өгөөжөө өгөх болно гэж цохон тэмдэглэв.

Ван И хэлэхдээ, Хятад улс арлын орнуудтай боломжоо ашиглаж, чин сэтгэлээсээ хамтран ажиллаж, гар нийлэн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтооход бэлэн байна.

Нэгт бодлогын харилцааг гүнзгийрүүлэх. Бие биенийхээ язгуур ашиг сонирхол, тулгамдсан асуудал дээр харилцан ойлголцож, дэмжиж, үндэсний бүрэн эрхт байдал, үндэстний нэр төрийг хамгаалж, хууль ёсны хөгжлийн эрх ашгийг хамгаалж, үндэсний сэргэн мандалтыг хамтдаа биелүүлэх болно. Хятад, Номхон далайн арлуудын гадаад хэргийн сайд нарын байнгын уулзалтын механизмыг бий болгоно.

Хоёрт цар тахлын эсрэг тэмцэх хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх. Хятад улс арлын орнуудад вакцин, тахлын эсрэг төрөл бүрийн материал нийлүүлэх ажлыг үргэлжлүүлж, Хятад Номхон далайн арлын орнуудын яаралтай тусламжийн нөөцийн агуулах байгуулж, "Хятад Номхон далайн арлын орнуудын тахал өвчинтэй тэмцэх хамтын ажиллагааны сан"-д нэмэлт хөрөнгө оруулах болно. Халдвартай тэмцэх олон улсын хамтын ажиллагааг жигд хөгжүүлэхийг баталгаажуулахын тулд цар тахлыг улстөржүүлэх, вирусийн эх үүсвэрийг мөрдөх ажлыг багаж хэрэгсэл болгон, вирусыг шошголохыг хамтдаа эсэргүүцнэ.

Гуравт эдийн засгийн сэргэлтийг дэмжих. Хятад улс зөв шударга, ашиг тусын тухай зөв үзлийг баримталж, арлын орнуудтай хамтаар "Бүс ба зам"-ыг чанартай бүтээн байгуулж, улс төрийн ямар ч нөхцөлгүйгээр арлын орнуудад эдийн засаг техникийн туслалцаа үзүүлсээр байх болно. Хятад Номхон далайн арлын орнуудын загас агнуурын хамтын ажиллагаа, хөгжлийн форумыг энэ онд багтаан зохион байгуулж, Хятад Номхон далайн арлын орнуудын ядуурлыг бууруулах, хөгжлийн хамтын ажиллагааны төвийг байгуулж, арлын орнуудад тусгаар тогтносон, тогтвортой хөгжлийг түргэтгэх нь тус дэмжлэг үзүүлэх болно.

Дөрөвт хамтран ажиллаж, сорилт бэрхшээлийг даван туулах болно. Хятад улс Хятад Номхон далайн арлын орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн хамтын ажиллагааны төв байгуулахаар шийдэж, арлын орнуудын хөх Номхон далайн санаачилгыг дэмжиж, Номхон далайн бүс нутгийн байгаль орчны хөтөлбөрийг үргэлжлүүлэн санхүүжүүлнэ. Японд болсон Фүкүшимагийн цөмийн ослоос үүдэлтэй бохирдсон усыг ил тод, хариуцлагатайгаар зайлуулахыг Хятад улс уриалж байгаа бөгөөд холбогдох талуудтай тохиролцоонд хүрэх хүртэл ус зайлуулах ажиллагааг эхлүүлж болохгүй.

Тавт соёлын солилцоог өргөжүүлэх. Хятад улс арлын орнуудад засгийн газрын тэтгэлгийг үргэлжлүүлэн олгож, Номхон далайн аялал жуулчлалын байгууллагын нарийн бичгийн дарга нарын газрыг дэмжиж, орон нутгийн муж, хотуудыг арлын орнуудтай ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх хамтын ажиллагааны төслүүдийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Зургадугаарт, олон талт үзлийг хэрэгжүүлнэ. АНУ, Их Британи, Австралийн цөмийн шумбагч онгоцны хамтын ажиллагаа нь цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэх эрсдэлийг авчирч, “Өмнөд Номхон далайн цөмийн зэвсэггүй бүсийн гэрээ”-нд нөлөөлж, зэвсэглэлээр хөөцөлдөж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулах болно. Хятад улс арлын орнуудтай хамтран ажиллаж, “Цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх гэрээ”-р суурь болгосон олон улсын цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх систем болон “Өмнөд Номхон далайн цөмийн зэвсэггүй бүсийн гэрээ”-г хамтаар хамгаалахад бэлэн байна.

Арлын орнуудын хуралд оролцсон төлөөлөгчид Гадаад хэргийн сайд нарын уулзалты механизм байгуулахыг дэмжив. Арлын орнуудын хөгжилд урт удаан хугацаанд харамгүй тусалж, дэмжиж ирсэн Хятад улсад бүх талууд талархаж, Хятадын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойд баяр хүргэж, нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, Хятад улс үндсэн ашиг сонирхлоо хамгаалахыг дэмжинэ. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн "Дэлхийн хөгжлийн санаачилга"-ыг талууд дэмжиж, Хятад улстай засаглалын туршлагаа солилцож, "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтад хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд ахиулахыг хүсэж байгаагаа талууд илэрхийлжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл