solongonews
Пэн Ли Юань БРИКС-ийн орнуудын тэргүүн хатагтай нарын үйл ажиллагаанд оролцов
2019-11-14 10:31
Пэн Ли Юань БРИКС-ийн орнуудын тэргүүн хатагтай нарын үйл ажиллагаанд оролцов.

  Синьхуа агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар 11-р сарын 13-нд Бразилын ерөнхийлөгчийн гэргий Мишелийн урилгаар Ши Жиньпин даргын гэргий Пэн Ли Юань БРИКС-ийн орнуудын тэргүүн хатагтай нарын үйл ажиллагаанд оролцлоо.
Пэн Ли Юань, Өмнөд Африкийн тэргүүн хатагтай Мозиепе нар Мишелийн урилгаар Бразилын ерөнхийлөгчийн ордонд зочилсон байна. Тэд хоорондоо дотно харилцаж, хамтдаа зураг татуулан, Бразилын залуучуудын уран сайхны тоглолт үзэж, жүжигчидтэй халуун дотноор ярилцлаа. Пэн Ли Юань: - Өнөөдрийн үйл ажиллагаагаар Бразилын соёл урлагийн өвөрмөц онцлогийг гүнээ ойлгож мэдэрлээ. Хятад, Бразил алс хол хэдий ч хүмүүс хоорондоо гүн зузаан найрамдалтай. Хятад, Бразил хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байна. Хоёр тал соёл урлагийн цуврал арга хэмжээ зохион байгуулж, хоёр ард түмнээс өндөр үнэлгээ авсан юм. Хоёр тал соёлын солилцоо, харилцан суралцах ажлаа улам өргөжүүлж, хоёр ард түмний найрамдлыг улам бэхжүүлэн, Хятад, Бразилын найрамдлыг үүрд хадгална гэдэгт итгэлтэй байна гэж хэллээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл