solongonews
Улаанмөчирийн үзэл баримтлалыг хөгжүүлэх онолын бага хурал Хөххотод болов
2019-11-22 10:28
Улаанмөчирийн үзэл баримтлалыг хөгжүүлэх онолын бага хурал Хөххотноо боллоо.

  Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Сөнид баруун Хошууны Улаанмөчирийн гишүүдэд хариу захидал илгээсэн хоёр жилийн ойн дашрамд, 11 дүгээр сарын 21-ний өдөр Хятад улсын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэн, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хороо, ӨМӨЗО-ы Ардын засгийн газраас хамтран зохион байгуулсан Улаанмөчирийн үзэл санааг хөгжүүлэх онолын бага хурал Хөххотод боллоо.

ӨМӨЗО-ы Намын хорооны дэд нарийн бичгийн дарга, Өөртөө засах орны тэргүүлэгч Бү Шяолинь, Хятад улсын Нийгмийн шинжлэх ухааны академийн нарийн бичгийн дарга, Намын удирдах дугуйлангийн гишүүн Жао Чи тус хуралд оролцов. Өөртөө засах орны Намын хорооны байнгын гишүүн, ухуулах хэлтсийн дарга Бай Юйган, Хятад улсын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний хэлтсийн гишүүн Хао Шыюань, Хятад улсын сайн дурын үйлчилгээний судалгааны төвийн дарга Жан И зэрэг удирдлага болон тусгай мэргэжилтэн их хурал дээр гол зорилтот яриа илтгэл тавьсан юм. Өөртөө засах орны дэд тэргүүлэгч Жэн Хунфань судлан ярилцах хурлыг хөтлөн явууллаа.

Улаанмөчирийн үзэл баримтлалын гол агуулга ба оюун санааны мөн чанар бол намын удирдлагын ил тод хөгжлийн далбааг ямагт өндөрт мандуулж, олон түмэнд шууд үйлчлэх, үндсэн шатанд үйлчлэх ил тод ажлын онцлогийг ямагт баримталж, тоглолт хийх, ухуулан сурталчлах, хавсран жолоодох, социализмын голлогч өртгийн үзэл баримтлалаар олон түмнийг хөтлөн дагуулах ил тод ажлын удирдамжийг ямагт баримтална. Нэгдэн хамтран ажиллах ба олон нийтэч үзлийн ил тод ажлын зарчмыг ямагт баримталж, ухамсраараа баяр хөөртэйгөөр ард түмэнд үйлчлэх коммунизмын хөдөлмөрийн ил тод өртгийн хандлагыг ямагт баримталсан явдал болно. Намын удирдлагаар бий болж хүмүүжсэн Улаанмөчирийн үзэл баримтлал бол Хятад улсын онцлогтой сайн дурын үйлчилгээний оюун санааны мөн чанар юм. Нийгмийн бүх талын хүчийг дайчлан нягтруулж үндсэн шатны олон түмэнд шууд үйлчлэх далбаа тэмдгийн хөтлөн дагуулагч мөн. Өвөр Монголын эх газар болон тал нутгийн хөвгүүд охидын сэтгэлд хэзээд цаг үеэс хоцрохгүй юм гэж үзэцгээв.


 

 

 

 

 

 

 

 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл