solongonews
Ши Жиньпин Танзани улсын шинэ Ерөнхийлөгч Хассанд эмгэнэл илэрхийллээ
2021-03-24 15:54
Танзани улсын Ерөнхийлөгч Магуфули таалал төгссөнтэй холбогдуулан Ши Жиньпин дарга Танзани улсын шинэ Ерөнхийлөгч Хассанд эмгэнэлийн цахилгаан илгээлээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 03 дугаар сарын 23-ны өдөр Танзани улсын ерөнхийлөгч Магуфулийн таалал төгссөнтэй холбогдуулан Хятадын Засгийн газар, ард түмэн болон өөрийн нэрийн өмнөөс Танзани улсын шинэ Ерөнхийлөгч Хассанд эмгэнэлийн цахилгаан илгээж, Танзани улсын Засгийн газар, ард түмэн болон Ерөнхийлөгч Магуфулигийн төрөл төрөгсдөд чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлэв.

Ши Жиньпин хэлэхдээ:

- Ерөнхийлөгч Магуфули бол Танзани улсын гарамгай удирдагч, амьд байх хугацаандаа Хятад-Танзани, Хятад-Африкийн найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд эерэг хувь нэмэр оруулсан юм. Түүний таалал төгссөн явдал нь Танзанийн ард түмний хувьд маш том гарз болж, Хятадын ард түмэн ч нэгэн сайн найзыгаа алдлаа. Хятад улс нь Хятад, Танзани улсын уламжлалт найрамдлыг дээдэлдэг бөгөөд Танзанитай хоёр орны иж бүрэн хамтын ажиллагааны түншлэлийг гүнзгийрүүлж, хоёр орон, ард түмэнд ашиг тусаа өгөхөд бэлэн байна гэжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл