Хятад улсын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй видео уулзалт хийв
2021-06-28 21:00
Хятад улсын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй видео уулзалт хийв.
Хятад улсын дарга Ши Жиньпин 28-ны өдөр Бээжингээс ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй видео уулзалт хийв.
Ши Жиньпин дарга:
- "Хятад, Оросын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ" -ний байгуулсан эрин үеийн найрсаг үзэл баримтлал нь хоёр орны язгуур ашиг сонирхол, энх тайван, хөгжлийн цаг үеийн урсгалтай нийцэж, шинэ хэлбэрийн олон улсын харилцаа, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах тод практик юм. "Гэрээ"-ний үзэл санааны удирдлага дор урагшлах замд хичнээн их хүндрэл бэрхшээл байсан ч Хятад, Орос хоёр орон эв санаа нэгтэйгээр үргэлжлэн тууштай урагшилна гэдэгт итгэлтэй байна гэж илэрхийллээ. \Ренчинсоо\
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Хятадын олон улсын радио
Дэлгэрэнгүй үзэх
