solongonews
Эх дэлхийгээ хамтаа хайрлан хамгаалцгаая
2021-04-22 11:48
Экологийн хөгжил цэцэглэлт нь соёл иргэншлийн хөгжил цэцэглэлтэд хүргэжээ.

Экологийн хөгжил цэцэглэлт нь соёл иргэншлийн хөгжил цэцэглэлтэд хүргэж, экологийн уналт нь соёл иргэншил доройтолд хүргэдэг. Хятадын мэргэн ухаан, Хятадын төлөвлөгөө, Хятадын үйл ажиллагаа нь экологийн соёл иргэншлийг бий болгох, ногоон сэргэлтийг дэмжих дэлхийн хүчин чармайлтад шинэ түлхэц болжээ.

Байгаль орчныг хамгаалах, экологийг сэргээхэд өдөр шөнжийн тэмцэх сэтгэл төдийгүй тэвчээр хатуужил шаардагддаг. Улс орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагаа ба хүн бүрийн хамтын чармайлтыг шаарддаг.

04-р сарын 22-нд 52 дахь эх дэлхийн өдөр тохиож байна. Байгалийн нөөцийн яамнаас гаргасан арга хэмжээний сэдэв бол “Эх дэлхийгээ нандигнан хайрлаж, хүн байгаль эв найртай орших” болно. Сүүлийн өдрүүдэд эл бүс нутаг баялаг агуулгатай төрөл бүрийн сэдэвчилсэн арга хэмжээ зохион байгуулж байгаа нь хүмүүсийн эх дэлхийгээ хайрлан хамгаалах, экологийн орчныг хамгаалах мэдлэгийг дээшлүүлж, ногоон, нүүрстөрөгч багатай амьдралын хэв маягийг илүү түгээмэл болгосон юм.

Дарга Ши Жиньпин ногоон ба нүүрстөрөгч багатай амьдралын хэв маягийг хэрэгжүүлж, эх дэлхийгээ хайрлан хамгаалан эх орныхоо хөх тэнгэр хөхөмдөг уул усыг хамгаалаарай хэмээн санаачлав. Дэлхийн байгалийн гамшигт үзэгдлүүд байнга гарч, цар тахал дэлхий дахинд тархаж байгаа нь хүн байгалийн харилцааны талаар гүйзгий эргэцүүлэн бодохыг бидэнд сануулж байна. Практикаас харахад эх байгалиас зөвхөн их баялгийг авч хөрөнгө оруулалт хийхгүй, зөвхөн хөгжлийг бодож хамгаалалт хийхгүй, зөвхөн ашиглахаас биш нөхөн сэргээлт хийхгүй байхаас татгалзаж, ногоон хөжлийн арга хэлбэр, амьдралын хэв маягийг бүрдүүлэх ажлыг түргэтгэж, экологийн соёл иргэншил, үзэсгэлэнт сайхан эх дэлхийг бий болгох хэрэгтэй юм.

Ногоон орчныг бүтээн байгуулах нь бүх хүн төрөлхтний нийтлэг үйл ажиллагаа мөртөө дэлхийн бүх улс орнууд хамтран ажиллахыг шаардаг. Дарга Ши Жиньпин бид экологийн орчныг өөрсдийн нүдийг хамгаалахтай адил хамгаалж, экологийн орчныг өөрсдийн амь насаа хайрладаг шиг хайрлаж, экологийн соёлын иргэншлийн суурийг хамтаа байгуулж, ногоон хөгжлийн замаар хамтдаа явхыг онцлов. Уур амьсгалын өөрчлөлт, далайн бохирдол, биологийн хамгаалалт зэрэг дэлхийн байгаль орчны тулгамдсан асуудлуудын өмнө дэлхийн үйл ажиллагаа, дэлхийн хариу арга хэмжээ, дэлхийн хамтын ажиллагаа нь хүн төрөлхтний цорын ганц сонголт болно. Хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй нийгэмлэгийг бий болгоход чиглэсэн эерэг үйл ажиллагааг хамтдаа хэрэгжүүлснээр л бид харилцан ашигтай, хамтдаа хөгжих болно.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://opinion.people.com.cn/n1/2021/0422/c1003-32084294.html
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл