solongonews
Ши Жиньпин дарга соёлын итгэлийн тухай ярилаа
2021-03-23 15:43
Ши Жиньпин дарга Жү Ши хүрээлэнд ажиллах үеэр хэлэхдээ: - Хятадын таван мянган жилийн соёл иргэншил байгаагүй бол бидний өнөөдрийн амжилт байж чадахгүй гэжээ.

Фүжянь мужийн Ү И Шань хотод ажиллаж байгаа БНХАУ-ын дарга Ши Жиньпин 03-р сарын 22-ны үдээс хойш Жү Ши хүрээлэнд хүрч, Жү Шигийн судалгаатай танилцсан байна.

Тэрээр хэлэхдээ:

- Хэрэв Хятадын таван мянган жилийн соёл иргэншил байгаагүй бол хятадын онцлог шинж чанарууд хаанаас ирэх вэ? Хэрэв хятадын онцлог шинж чанар байгаагүй бол өнөөгийн энэ их амжилтад хүрсэн Хятадын онцлогтой социализм яаж бий болох бэ? Бид Хятадын таван мянган жилийн соёл иргэншлийн мөн чанарыг судалж, чухалчилж, уламжлалт шилдэг соёлоо хөгжүүлэн, түүний мөн чанарыг марксист үзэл баримтлал, арга барилтай хослуулж, Хятадын онцлогтой социализмын замаар эргэлзээгүй урагшлах ёстой гэжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл