solongonews
Ши Жиньпин дарга Иракийн ерөнхий сайд Адиль Абд Аль Махдитай уулзав
2019-09-24 11:13
Дарга Ши Жиньпин Иракийн ерөнхий сайд Адиль Абд Аль Махдитай уулзлаа.

 Бээжин хотноо 09 дүгээр сарын 23-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Иракийн ерөнхий сайд Адиль Абд Аль Махдитай уулзав.

Уулзалтын үеэр Ши Жиньпин дарга Хятад, Ирак хоёр орны харилцааны хөгжлийг идэвхтэй үнэлэв.

Тэрээр: - Хятад, Ирак уламжлалт найрамдалтай орон бөгөөд Ирак нь БНХАУ-тай хамгийн эрт дипломат харилцаа тогтоосон Арабын орны нэг юм. 2015 онд хоёр тал стратегийн түншлэлийн харилцааг тогтоов. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа эрүүлээр хөгжиж, олон салбар дахь хамтын ажиллагаа тогтвортой урагшилж байна.

Өдгөө Дундад Дорнодын Персийн булангийн байдал ээдрээтэй байна. Талууд тэвчээртэй байж, харилцан хүндэтгэх үндсэн дээр хэлэлцээр зөвшилцөл зэрэг энх тайвны арга барилаар санал зөрөлдөөнөө зохицуулж, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг баталгаажуулах ёстой. Хятад улс Иракийг багтаасан талуудтай харилцаа холбоотой байхад бэлэн байна гэж дарга Ши Жиньпин онцлов.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл