solongonews
Төрийн зөвлөл Үндсэн хуулийн тангараг өргөх ёслол хийв
2019-12-04 16:26
Төрийн зөвлөлөөс зохион байгуулсан Үндсэн хуулийн тангараг өргөх ёслол tнэ сарын 03-нд боллоо.

    Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян уг ёслолд оролцсон байна. БНХАУ-ын Үндсэн хууль, Төрийн зөвлөл, түүний харьяа салбаруудад томилсон үндэсний боловсон хүчний үндсэн хуулийн тангараг өргөх зохион байгуулалтын арга барилын дагуу энэ оны 07-11 дүгээр сард Төрийн зөвлөлөөс томилсон 14 салбар, байгууллага, нэгжийн 16 хүн Үндсэн хуульд тангараг өргөсөн байна.

Тангараг өргөсний дараа Ли Кэчян:

- Үндсэн хуулиндаа үнэнч байж, хуулийг дагаж мөрдөх нь төрийн албан хаагч бүрийн журамлах ёстой үндсэн дүрэм бөгөөд ард түмнээ сайн сайхан амьдралтай болгохын тулд төрийн албан хаагч бүхэн тэмцлийн зорилтоо заавал биелүүлэх хэрэгтэй гэж хэллээ. Мөн Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санааг удирдамж болгож, хуулийн дагуу ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ үнэнч шударгаар биелүүлэхийг тэдгээр төрийн албан хаагчдаас шаардсан байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл