solongonews
Дарга Ши Жиньпин Дүнхуан агуйд ажиллахдаа жуулчидтай дотно харилцав
2019-08-20 16:20
Дарга Ши Жиньпин Дүнхуан агуйд ажиллахдаа жуулчидтай дотно харилцав.

Дарга Ши Жиньпин 19-ний өдрийн үдээс хойш Гань Сү мужийн Дүнхуагийн агуйд хүрч, үзмэрийн бүсэд явган аялан бүхий л байдалтай танилцаж, агуйн өнө олон жилийн түүхтэй ханын зураг зэргийг үзэж сонирхжээ. Дарга Ши Жиньпин ирсэнд энэ газрын жуулчид сэтгэл догдлон түүнтэй мэндэлж байв.

Ши Жиньпин дарга тэдэнтэй халуун дотноор гар барьж, хариу мэндчилж байсан бол хол байсан жуулчидтай мөн гар даллан мэндчилэв. Хүүхдүүдтэйгээ өөрийн машинаар аялж явсан нэгэн жуулчин Нань Түн хотоос гараад дөрвөн өдөр болж байна хэмээн дарга Ши Жиньпинд ярихад дарга Ши Жиньпин гар барин их зам туулан юм үзэж явбал хүүхдүүдийн мэдлэг дээшилнэ гэжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл