solongonews
Дэлхий нийтэд итгэл найдвар авчирлаа
2020-12-10 09:56
Дэлхий нийтэд итгэл найдвар авчирчээ

   Ши Жиньпин дарга, Балбын Ерөнхийлөгч Бхандари нар 12-р сарын 08-нд харилцан баярын цахилгаан илгээж, Эверестийн хамгийн сүүлийн үед тогтоогдсон өндрийн хэмжээ нь 8848.86 метр болохыг дэлхий нийтэд албан ёсоор зарласан юм. Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 12-р сарын 09-нд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд:

- Энэхүү мэдээлэл нь цар тахалд хүчтэй нөлөөлөгдөж буй дэлхий нийтэд итгэл найдвар авчирсан.Эверестийн шинэ өндөр нь Хятад, Балбын хамтын ажиллагааны шинэ өндөрлөгийг бэлгэдэж байна. Жил гаруйн турш Хятад, Балбын багууд  янз бүрийн бэрхшээлийг даван туулж, тууштай  ажилласнаар Эверестийн өндрийг амжилттай тогтоосон. Хятад улс Балбын талтай хамтдаа Эверестийн хүрээлэн буй орчныг хамгаалах, судалгааны чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж, хоёр орны ард түмний хамтын үнэт зүйлийг сахин хамгаалахад бэлэн байна гэж хэллээ. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл