solongonews
Хятад, Европын холбооны дээд төвшиний стратегийн хэлэлцүүлэг цахимаар болов
2021-09-29 21:18
Хятад, Европын холбооны дээд төвшиний стратегийн хэлэлцүүлэг цахимаар боллоо.

     Эх сурвалжийн мэдээлснээр Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад харилцааны сайд Ван И 09-р сарын 28-нд Европын холбооны гадаад харилцаа ба аюулгүйн төрийн бодлогын дээд төвшиний төлөөлөгч Бореллитэй хамт 11-р ээлжийн Хятад-Европын дээд төвшиний стратегийн хэлэлцүүлгийг цахимаар зохион байгуулж удирдсан байна.

     Ван И:

- Хятад, Европын харилцаа нь харилцан хүндэтгэн, нийтлэг талыг хайж, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх ба НҮБ-ын үндсэн дүрэм болон олон улсын хуулийг хамгаалахад үндэслэн олон улсын дэг журмыг сахиж, цар тахлын эсрэг ба цаг уурын өөрчлөлт зэрэг сорилтуудыг хамтдаа аргацаахыг Хятад, Европ хоёр тал санал нэгтэй үзэж байна. Европын тал Хятадын хөгжлийг дэмжиж байна. Ойрд Хятад, Европ хоёр талын харилцаа хэлэлцүүлэг нэмэгдэж, олон талд нийтлэг ойлголтод хүрч байна. Энэ нь ойлголцлыг нэмэгдүүлж, итгэлцлийг бататгахад ашигтай. Бид улс төрийн итгэлцлийг батжуулан, дэлхийн чанартай өрсөлдөөнийг аргацаахад Хятад, Европ хоёр тал хамтдаа хувь нэмэр оруулах хэрэгтэй гэж хэлсэн байна.

     Борелли:

- Хятадтай харилцаагаа хөгжүүлэх нь Европын холбооны чухал хөтөлбөр болох бөгөөд Европ, Хятадын хоорондын харилцаа ойлголцлыг нягт байлгах нь чухлаас чухал байдаг. Дарга Ши Жиньпиний дэлхийн хөгжлийн тухай санаачлагыг дэмжиж байна. Энэ нь дэлхийн эдийн засгийн сэргээлт ба ядуурлыг бууруулах ажилд чухал үүрэг гүйцэтгэх болно. Хятад улс хилийн гадна нүүрсний цахилгаан станц байгуулахыг больсон гэж мэдэгдснийг дээд хэмжээнд үнэлж байна. Хятадтай хамт цар тахлын эсрэг, цаг уурын асуудал ба биологийн олон янзын байдлыг хамгаалах зэрэг салбараар хамтран ажиллахад бэлээн байна гэдгээ илэрхийллээ.

Найруулагч: ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж : http://www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл