Хятад улсын дарга Ши Жиньпин Грек улсад төрийн айлчлал хийж буй үеэр ХТРТ-ийн бүтээсэн тусгай сэдэвт том хэлбэрийн "Бид их замаар явж байна" баримтат киноны грек хэлний хувилбарыг орон нутгийн цагаар 11-р сарын 10-наас Грекийн албаны талын хэвлэл Афина-Македонын мэдээллийн агентлагийн сайт, мэдээллийн шинэ хэрэгслээр цацаж эхэлжээ. Мөн ХТРТ-ийн грек хэлний олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зэрэг түгээсэн байна.
"Бид их замаар явж байна" баримтат кино дэлгэрэнгүй түүхэн сурвалжаар эртний Хятадын эх газрын 70 жилийн өөрчлөлтийг бодитоор өгүүлсэн байна. Өнгөрсөн түүхийг дахин харуулах замаар ХКН Хятадын ард түмэнтэй эв санаа нэгтэй байж, тэднийг удирдан, социалист хувьсгал, бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэл хийж гаргасан амжилт, хуримтлуулсан туршлагыг бодитоор тусган харуулж,Шинэ эринд Хятадын тэрбум гаруй ард түмэн сэргэн мандах замд цуцалтгүй тэмцэж буй дүр зургийг харуулсан байна.
ХТРТ-ийн бүтээсэн тусгай сэдэвт, том хэлбэрийн энэхүү түүхэн баримтат киног БНХАУбайгуулагдсны 70 жилийн ойн өмнө анх удаа цацах үед хүмүүс талархан хүлээн авсан юм. Тус баримтад киног одоо англи, япон, солонгос, испани, итали зэрэг 18 хэлээр орчуулж, дэлхий даяар цацан, өргөн олноос өндөр үнэлгээ авч байна.
