solongonews
Хятад улсын дарга Ши Жиньпин ОХУ-д төрийн айлчлал хийв
2019-06-05 11:17
Хятад улсын дарга Ши Жиньпин ОХУ-д төрийн айлчлал хийлээ.

   Хятадын улсын дарга Ши Жиньпин өнөөдөр буюу 06-р сарын 05-ны өдөр тусгай онгоцоор Бээжингээс хөдөлж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины урилгаар ОХУ-д төрийн айлчлал хийж, мөн Санкт-Петербург хотын Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно.

ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга, Төв хорооны тамгын газрын дарга Дин Шюешян,  ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны гадаад хэргийн ажлын зөвлөлийн тамгын газрын дарга Ян Жечи, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны яамны сайд Ван И, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны  орлогч дарга, Хөгжил өөрчлөлтийн зөвлөлийн дарга Хэ Лифэн нар хамт байлцав.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл