solongonews
Дэлхийн үйлчилгээний худалдааны чуулга уулзалт болов
2021-09-03 09:28
2021 оны Хятадын олон улсын үйлчилгээний худалдааны яармагийн Дэлхийн үйлчилгээний худалдааны чуулга уулзалт болов.

2021 оны Хятадын олон улсын үйлчилгээний худалдааны яармагийн Дэлхийн үйлчилгээний худалдааны чуулга уулзалт 09-р сарын 02-нд Бээжинд болж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин видеогоор илтгэл тавьжээ.

Хятадын олон улсын үйлчилгээний худалдааны яармагийг 2012 оноос хойш 7 удаагаа зохион байгуулж байна. Үйлчилгээний худалдааны яармаг нь дэлхийн үйлчилгээний худалдааны салбарын хамгийн том цар хүрээтэй ерөнхийлсөн үзэсгэлэн яармаг, худалдааны чухал индэр юм. Ши Жиньпин 2020 оны 9-р сард хийсэн видео илтгэлдээ, үйлчилгээний салбарыг нээлттэй байлгах хамтын ажиллагааны талаар гурван зүйлт санал дэвшүүлсэн бөгөөд Бээжин хотод үйлчилгээний салбарын нээлттэй хөгжлийг дэмжих үлгэр жишээ бүс болон технологийн шинэчлэл, үйлчилгээний салбарыг нээлттэй хөгжил, дижитал эдийн засгаар гол онцлог болгосон чөлөөт худалдааны туршиц бүс байгуулахаа албан ёсоор мэдэгдэж байсан юм.

Энэ оны үйлчилгээний худалдааны яармаг 09-р сарын 02-ноос 07-ны өдөр Бээжин хотод болно. Яармаг нь "Дижиталаар ирээдүйг нээж, үйлчилгээгээр хөгжлийг ахиулъя" уриан дор зохион байгуулагдаж, 153 улс орон, бүс нутгийн 10 мянга гаруй аж ахуйн нэгж онлайн болон оффлайнаар яармагт оролцож байна.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ, талуудтай нээлттэйгээр хамтран ажиллах, харилцан ашигтай байж хамтаар ашиг хүртэхийг баримтлан, үйлчилгээний худалдааны хөгжлийн боломжоо хуваалцан, улмаар дэлхийн эдийн засгийн сэргэлт, өсөлтийг хамтаар ахиулахад Хятад улс бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин "Хятад улс нээлттэй хөгжлийн түвшнээ дээшлүүлж, үндэсний хэмжээнд үндэстэн дамнасан үйлчилгээний худалдааны жагсаалт боловсруулан хэрэгжүүлж, үйлчилгээний худалдааны инновац, хөгжлийн үндэсний үлгэр жишээ бүс байгуулалтыг идэвхтэй судлах болно" гэжээ.

Тэрээр "Хятад улс “Бүс ба зам”-ын үндэсний үйлчилгээний салбарын хөгжлийг улам идэвхтэй дэмжиж, өөрийн орныхоо техникийн хөгжлийн ололт амжилтыг даян дэлхийтэй хуваалцах болно. Мөн үйлчилгээний салбарын төлөвлөлт, бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Бээжин зэрэг газарт олон улсын тэргүүний чөлөөт худалдааны хэлэлцээрийн хэрэгжилтийн туршиц бүс байгуулж, дижитал худалдааны үлгэр жишээ бүсийг байгуулна гэжээ. Хятадын засгийн газар үргэлжлэн дунд, жижиг аж ахуйн нэгжийн хөгжлийг дэмжиж, Бээжинд хөрөнгийн бирж байгуулж, үйлчилгээний салбарын инновац бүхий дунд, жижиг аж ахуй нэгжүүдэд үйлчилж ажиллах болно" гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл