ХКН-ын Төв хорооны Намын сургуулийн залуу боловсон хүчний намрын сургалт 09 дүгээр сарын 03-ны үдээс өмнө эхэлсэн байна. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин ёслолд:
- Ялангуяа залуу боловсон хүчин үзэл суртлын хатуу боловсрол, улс төрийн туршлага, практик сургалтыг сайтар хүртэж, тэмцлийн үзэл баримтлалыг дайчилж, “Хоёр нэг зуун жил” зорилт, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтын төлөө тэмцэх хэрэгтэй гэж хэлсэн байна.

Ши Жиньпин дарга өнөөгийн дэлхий ертөнц 100 жил тохиолдоогүй өөрчлөлт хувиралттай тулгараад байна. ХКН-ын удирдсан аугаа их тэмцэл, томоохон төслүүд, аугаа ажил үйлс, хүсэл мөрөөдлүүд бүрэн дүүрэн өрнөж байна. Өөрчлөлт шинэчлэл, бүтээн байгуулалт, тогтвортой байдлын үүрэг хүнд байгаа. Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалт тийм ч хялбар биш, аугаа их хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд тэмцэх ёстой. Бид улс төрийн, нөхцөл байдлын, гол цөмийн, хоцроохгүй байх ухамсрыг бий болгож, замнал, онолын, дүрэм журам, соёлын итгэл үнэмшлийг бэхжүүлж, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний ХКН-ын төв хорооны үндсэн байр суурийг бүрэн хамгаалж, ХКН-ын Төв хорооны эрх мэдэл, нэгдсэн удирдлагыг хамгаалах ёстой. Өнөөгийн нөхцөл байдал хүнд хэцүү байгаа, иймээс зоригтой тэмцэх хэрэгтэй гэж хэллээ.

