Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Сербийн Гадаад хэргийн сайд Сераковичтой энэ сарын 29-ий өдөр Гүй Ян-д уулзсан байна.
Ван И:
- Серби нь Европ дахь Хятадын сайн найз юм. Сүүлийн жилд Ши Жиньпин дарга, Александр Вучич ерөнхийлөгчтэй олонтаа уулзаж, том чухал хоёр талт хамтын ажиллагааг ахиулахыг анхаарч, Хятад Сербийн стратегийн бүх талын түншийн харилцааг хамтдаа удирдан, урьд өмнө байгаагүй өндөр түвшинд гаргасан байна. Сербийн талтай хамт байж, хоёр орны төрийн тэргүүний захиасыг бат санаж, Хятад Сербийн найрсаг харилцааг эрс хамгаалж, бодит хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хоёр талт харилцааг хамтдаа ахиулан шинэ шатанд гаргахад Хятадын тал бэлэн байна гэж хэллээ.
Серакович:
- ХКН байгуулагдсан 100 жилийн ой энэ онд тохиож байна, Сербийн ард түмнээс Хятадын ард түмэнд халуун баяр хүргэж байна, ХКН Хятадын ард түмнийг удирдан, гэрэл цацрангуй шинэ ирээдүйг нээнэ гэдэгт итгэлтэй байгаа гэж хэлсэн байна.
