solongonews
Ерөнхий сайд Ли Кэчян ОХУ-д айлчилж байна
2019-09-17 11:13
Ерөнхий сайд Ли Кэчян ОХУ-д айлчилж байна

   ОХУ-ын ерөнхий сайд Медведевийн урилгаар БНХАУ-ын ерөнхий сайд Ли Кэчян 09-р сарын 16-нд тусгай онгоцоор Санкт-Петербургийн Пулково нисэх онгоцны буудалд очиж, ОХУ-д хийх албан ёсны айлчлалаа эхлүүлэн, Хятад, Оросын ерөнхий сайдын 24-р тогтмол уулзалтыг зохиож байна.

Ли Кэчяны онгоц газардахад Оросын тал түүнийг ёслол төгөлдөр угтан авав. Цэргийн найрал дууны чуулга Хятад, Орос хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлж, хоёр орны төрийн далбаа намирч байлаа. Ли Кэчян Оросын Засгийн газрын өндөр албан тушаалтны хамт хүндэт харуулын өмнө алхаж мэндчилэв.

Ерөнхий сайд Ли Кэчян:

- Хятад, Орос улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Саяхан Ши Жиньпин дарга ОХУ-д айлчилж, хоёр орны харилцаа шинэ эриний иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны өндөрлөгт хүрч, хоёр орны харилцааг улам өндөр түвшин, хөгжлийн шинэ үе шатанд гаргалаа. Энэ удаагийн ерөнхий сайдын уулзалтаар дамжуулж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг шинэ үр дүнд хүргэж, хоёр орны харилцааны агуулгыг баяжуулан, хоёр ард түмэнд үр шимийг нь хүртээхийг хүсэж байна гэсэн байна.

Айлчлалын үеэр Ли Кэчян, Медведевтэй ерөнхий сайдын тогтмол уулзалт зохиож, хамтарсан албан мэдэгдэлд гарын үсэг зурж, хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолд оролцон, хамтдаа сэтгүүлчидтэй уулзах юм байна. Тэрээр мөн ерөнхийлөгч Путинд бараалхана.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл