solongonews
Хятадын хэмжээнд энэ жилийн зуны нийт үр тарианы хэмжээ 145.8 тэрбум кг-д хүрэв
2021-07-20 11:54
“Энэ жил шинээр хурааж авсан буудай нь том үр тариа,тохиромжтой чийгийн агуулгатайн дээр нэг мү /15 мү=1га/ газрын дунджаар 600-аас илүү кг ургац хурааж байга” гэж Хэнань мужийн Жюнь шянь Гуобингийн тариаланчдын мэргэжлийн хоршооны дарга Шюн Шюже хэлж байна.

    Тэрээр дөнгөж буудай хураалтын ажлаа дуусгаад тэр даруйд нь залгуулаад эрдэнэ шишээ тарив.

- Зуны тариалалт нэг өдөр хоцорвол намрын хураалт арван хоног хойшлох болно. Зуны үр тариагаа хураахын зэрэгцээ намрын үр тариа тариалахаа хоцорч болохгүй гэж тэрээр хэллээ.

Дарга Ши Жиньпин:

- Хүнсний аюулгүй байдлын талаархи санаачилгыг тууштай барьж, хүнсний үйлдвэрлэлд жил бүр анхааралтай хандах хэрэгтэй. Хүнсний аюулгүй байдлын хариуцлагыг тууштай барьж, хөдөө аж ахуйн хангамжийн бүтцийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах, хөдөө аж ахуйтай холбоотой үйлчилгээ зэрэг хөдөө орон нутагт гурван салбарын цогц хөгжлийг дэмжиж, хөдөө аж ахуйн чанарын үр ашиг, өрсөлдөх чадварыг сайжруулах ёстой гэж онцлов.

    “14-р таван жилийн төлөвлөгөө” -ний эхний жилд Хятадын зуны үр тарианы ургац "18 жил дараалан баян ургац” хүртсэн нь жилийн турш үр тарианы ургацыг хүртэхэд баттай үндэс суурь болжээ. Хятадын Статистикийн газраас 07-р сарын 14-ний өдөр гаргасан Хята улсын хэмжээнд зуны үр тарианы үйлдвэрлэлийн мэдээгээр 2021 оны Хятад улсын хэмжээнд зуны үр тарианы нийт хэмжээ нь  145.8 тэрбум кг болж, 2020 оныхоос 2.97 тэрбум кг нэмэгдэн, 2.1 хувиар өссөн байна.

Үр тарианы үйлдвэрлэлийн эхний тулаанд ялалт байгуулснаар үр тарианы жилийн гарц 65 сая кг-аас  дээш хэвээр хадгалах санаачлагыг олж авсан. "14-р таван жилийн төлөвлөгөө" -г сайн эхлүүлэх,  эдийн засаг, нийгмийн өндөр хөгжилд түлхэц болж, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгоход хүчтэй дэмжлэг үзүүлэв.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://www.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл