ХКН-ын XIX сонгуулийн төв хорооны VI бүгд хурлаар "Намын зуун жилийн тэмцлийн чухал ололт амжилт, түүхэн туршлагын тухай ХКН-ын Төв хорооны шийдвэр" болон "Намын төлөөлөгчдийн XII хурлыг хуралдуулах тухай шийдвэр"-ийг хэлэлцэн батлав.
1921 онд ХКН байгуулагдсанаас хойш Хятадын ард түмэнд аз жаргалд амьдрал эдлүүлэх, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлэхээр анхны зорилтоо болгож, коммунист үзэл санаа, социалист итгэл үнэмшлийг ямагт тууштай баримталж, үндэсний тусгаар тогтнол, ард түмний эрх чөлөө, улс орны хөгжил цэцэглэлт, ард иргэдийн аз жаргалын төлөө улс орон даяар нэгдэж, цуцалтгүй тэмцсээр ирж, зуун жилийн гэрээт түүхийг бүтээсэн билээ.
Зуун жилийн турш, ХКН-ын удирдагчид цуст дайн, цуцалтгүй тэмцэл хийн шинэ ардчилсан хувьсгалын агуу ололт амжилтыг бий болгосон. Мөн бие дааж, хичээнгүйлэн хөдөлмөрлөж, социалист хувьсгал, бүтээн байгуулалтын агуу ололт амжилтыг бүтээсэн юм. Мөн оюун санаагаа чөлөөлж, тууштай урагшилж, өөрчлөлт нээлттэй байдал, социалист орчин үеийн бүтээн байгуулалтын агуу их амжилтыг олсон билээ. Үүний зэрэгцээ өөртөө итгэлтэй, өөрийгөө хөгжүүлж, шударга ёсыг баримтлан шинийг эрэлхийлж шинэ цаг эриний Хятадын онцлогтой социализмын агуу ололт амжилтыг бүтээн байгуулсан билээ. Иймийн тулд ХКН, ард иргэдийн зуун жилийн тэмцлээр Хятадын үндэстнүүдийн хэдэн мянган жилийн түүхэн дэх хамгийн гайхалтай хуудсыг бичсэн билээ.
ХКН-ын олон зуун жилийн тэмцлийн ололт амжилт, түүхэн туршлагыг нэгтгэн дүгнэвэл, намын олон зуун жилийн түүхэн нөхцөлд социалист орчин үеийн улс орныг бүх талаар байгуулах шинэ аяныг эхлүүлж, шинэ цаг эриний Хятадын онцлогтой социализмыг дэмжин хөгжүүлэх шаардлагыг хангаж, улс төрийн, бүх талын, гол цөмийн үзэл ухамсрыг бэхжүүлэн, замналын, онолын, тогтолцооны, соёлын бүрэн итгэлийг байгуулж , мөн Ши Жиньпиний намын төв хорооны гол байр суурь, бүх нам дахь цөм байр суурийг тууштай баримталж, намын төв хорооны төвлөрсөн эрх мэдэл, нэгдмэл удирдлагыг тууштай хамгаалж, намын эв нэгдэлтэй урагшлах ахицыг баталгаажуулна. Намын бие даасан хувьсгалыг ахиулж, намын эрсдэл, сорилттой тэмцэх, хариу арга хэмжээ авах чадварыг дээшлүүлж, эрч хүнийг үүрд хадгалан Хятад үндэстний агуу их сэргэн мандалтын Хятадын мөрөөдлийг биелүүлэхийн тулд Хятадын үндэстнүүдийн ард түмнийг нэгтгэж, удирдан чиглүүлэх шаардлагатай юм. Мөн намын түүхийн зөв үзэл баримтлалыг баримталж, намын олон зуун жилийн тэмцлээс бид яагаад амжилтад хүрсэн, цаашид хэрхэн амжилтад хүрэх гэдгийг тодорхой харж эрхэм зорилгоо ухамсарлан, шинэ цаг эринд Хятадын онцлогтой социализмыг улам сайн хамгаалан хөгжүүлэх ёстой.
