Синьхуа агентлагийн мэдээ: ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Шиньпин энэ сарын 25-нд Ардын хурлын ордонд Борис Гризловоор ахлуулсан "Нэгдмэл Орос" намын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Дарга Ши Жиньпин "Нэгдмэл Орос" намын XVI их хурал амжилттай зохиогдсонд баяр хүргэж, Борис Гризловыг баг ахлан Хятад, Оросын эрх баригч намын хэлэлцээр механизмын долоо дахь хуралд оролцохоор Хятад улсад ирсэнд угтаж буйгаа илэрхийлэв. Ши Жиньпин дарга:
- Энэ онд Хятад, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Миний бие Владимир Путин ерөнхийлөгчийн хамт Хятад, Оросын шинэ эриний иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэн, хоёр орны харилцааг харилцан туслалцсан, гүнзгий ойлголцсон, инновацыг хөгжүүлсэн, хүртээмжтэй хамтран хөгжсөн чиглэл, зорилтод шат ахиулна гэж зарласан. Өнөөгийн Хятад, Орос стратегийн хүчинд түших нь дэлхийн энх тайван, хөгжлийг хамгаалахад стратегийн чухал ач холбогдолтой юм гэж хэллээ.
Борис Гризлов ХКН-ын 19-р сонгуулийн дөрөвдүгээр бүгд хурал амжилттай хуралдсанд баяр хүргэж, Ши Жиньпин дарга "Нэгдмэл Орос" намын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсанд баярлаж буйгаа илэрхийлэв. Тэрээр:
- Сүүлийн жилүүдэд Орос, Хятадын харилцаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрч, хоёр орны олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, олон улсын болон бүс нутгийн асуудлыг шийдвэрлэх талаар хамтран хүчин зүтгэж, ихээхэн амжилт гаргасан юм. "Нэгдмэл Орос" нам ХКН-тай харилцаа, хамтын ажиллагаагаа чангатган, Орос, Хятадын шинэ эриний иж бүрэн түншлэлийн харилцааг илүү хөгжүүлэхэд бэлэн байна гэж хэллээ.
