Дарга Ши Жиньпин Си Чуань - Төвөд хүрэх төмөр замын барилгын бүтээн байгуулалт эхэлсэнд чухал заавар өгөн: Си Чуань - Төвөд хүрэх төмөр замын барилгыг бүтээн байгуулах нь улсын нэгдлийг хамгаалах, үндэстний эв нэгдлийг ахиулах, хилийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, баруун хэсэг газар орон ялангуяа Си Чуань, Төвөд хоёр муж өөртөө засах орны аж ахуй нийгмийн хөгжлийг ахиулахад чухал ач холбогдолтой юм. Барилгын ажлыг шинжлэх ухаанчаар хийж, аюулгүй байдлыг баталж, бохирдолгүйгээр барилгын бүтээн байгуулалтыг чанар сайтай хийж, нийгэм журамт одоо цагийн улсыг бүх талаар бүтээн байгуулахад шинэ хувь нэмэр үзүүлэх хэрэгтэй гэж чухалчлав.
Си Чуань -Төвөд хүрэх төмөр замын Чэндү-Я Ань хүрэх хэсэг нь 2018 оны 12-р сараас эхэлж ашиглалтад орж, Лхас-Линь Жи хүрэх хэсэг нь 2015 оны 06-р сараас барилгын ажил нь эхлэн, одоо барилгын ажил урагштай явагдаж байна. Энэ удаагийн барилга эхэлсэн Я Ань- Линь Жи хүрэх хэсэг нь Си Чуань муж ба ТӨЗО-ны хил дотор байна. Төмөр зам нь Си Чуаны Я Анаас эхэлж, Төвөдийн Линь Жид хүрч, улсын Ⅰ зэрэглэлийн хос шугамт төмөр зам болсон юм. Шинээр барилгын ажил эхэлсэн шугамын урт нь 1011 километр, төлөвлөсөн цагийн хурд нь 120 километрээс 200 километрын хооронд аж. Төслийг улсын төмөр замын групп компаниас хариуцаж байна.
