solongonews
Ши Жиньпин Гуандүнд ажиллаж байна
2023-04-11 16:33
Ши Жиньпин Гуандүнд ажиллаж байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 04-р сарын 10-ны өдөр Гуандүн мужид ажиллав. Тэрээр Жаньжян хотод 1986 оны гуравдугаар сард боловсруулсан дэвшилтэт технологийг хөгжүүлэх тухай Үндэсний төлөвлөгөөнд багтсан усан үржлийн өмнөд бааз, Мажан бүсийн Хүгуан суурины Мангр ойн бүс, Шюйвэнь гарам, Гуандүний усны нөөцийг үр дүнтэй ашиглах төсөлтэй танилцжээ. 

Мөн далайн загас агнуурын орон нутгийн хөгжил, Мангр ойг хамгаалах, тээврийн дэд бүтцийг сайжруулах, Гуандүн, Хайнаний хөгжлийг дэмжих, усны нөөцийг оновчтой хуваарилах талаар саналаа хэлсэн байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл