solongonews
Чинь Ган Украины Гадаад хэргийн сайд Кулебатай утсаар ярив
2023-03-17 09:38
Чинь Ган Украины Гадаад хэргийн сайд Кулебатай утсаар ярив.

Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Чинь Ган Украины Гадаад хэргийн сайд Кулебатай 03-р сарын 16-нд утсаар ярьжээ.

Чинь Ган хэлэхдээ "31 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад, Украины харилцаа хөгжлийн хурдаа хадгалсаар байна. Украины Хятад улстай харилцан хүндэтгэсэн үндсэн дээр чин сэтгэлээсээ харилцаа тогтоохын төлөө байгаагаа илэрхийлж, Хятад улс үүнийг сайшааж, хоёр орны харилцааг урт хугацааны хэтийн төлөвтэй тогтвортой хөгжүүлэхийн төлөө Украинтай хамтран ажиллахад бэлэн байна. Хятад, Украины ажил хэрэгч хамтын ажиллагаа нь бат бөх үндэс суурьтай, асар их нөөц бололцоотой бөгөөд Хятад маягийн шинэчлэлийн үйл явцыг хэрэгжүүлэх нь Хятад, Украины харилцан ашигтай хамтын ажиллагаанд илүү өргөн боломжийг олгоно.

Кулеба хэлэхдээ "Хятад бол Украины хамтын ажиллагааны чухал түнш төдийгүй олон улсын үйл хэрэгт орлуулшгүй чухал хүчин юм.  Саудын Араб, Ираныг эвлэрүүлэн зуучлахад Хятад улс сүүлийн үед амжилт гаргасанд баяр хүргэе. Украин хоёр орны харилцааг урт хугацааны өнцгөөс харж, нэг Хятадын зарчмыг үргэлжлүүлэн баримталж, Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, Хятад улстай харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, олон салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсэж байна".

Кулеба Украины хямралын сүүлийн үеийн байдал, энхийн хэлэлцээний хэтийн төлөвийг танилцуулаад "Хятад улс Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлж, Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах талаар Хятадаас гаргасан байр суурь нь галыг зогсоож, энхийн хэлэлцээг дэмжих чин сэтгэлийг илэрхийлж байна, Хятадтай харилцаагаа үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байна" гэв.

Чинь Ган дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн "Дөрвөн шаардлага"-д анхаарлаа хандуулж, Хятад улс Украины асуудлаар бодитой, шударга байр сууриа баримталж, энхийн хэлэлцээг ахиулах үүрэг хүлээсээр ирсэн бөгөөд энх тайвны нөхцөлийг бүрдүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна.

- Хятад улс хямрал удааширч, хяналтаас гарч болзошгүйд санаа зовниж байна. Бүх талууд тайван, оновчтой, хүлээцтэй байж, энхийн хэлэлцээг аль болох хурдан сэргээж, улс төрийн зохицуулалтын замд эргэн орохыг ахиулна. Украин, Орос хоёр улс яриа хэлэлцээ, хэлэлцээр хийх итгэл найдвараа хадгалан үлдэх бөгөөд хэчнээн хүнд хэцүү, сорилттой байсан ч улс төрийн шийдэлд хүрэх хаалгыг хаахгүй гэдэгт найдаж байна. Хятад улс гал зогсоох, дайныг зогсоох, хямралыг намжаах, энх тайвныг сэргээхэд бүтээлч үүрэг гүйцэтгэсээр байх болно.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл