Дарга Ши Жиньпин Херзогт баярын цахилгаан илгээв
2021-06-09 17:09
Дарга Ши Жиньпин Израилын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Исаак Херзогт баярын цахилгаан илгээв.
Ши Жиньпин дарга 06-р сарын 08-ны өдөр Исаак Херзогтой утсаар ярьж, Израил Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэлээ.
Ши Жиньпин хэлэхдээ:
- Сүүлийн жилүүдэд Хятад, Израил бүх түвшинд нягт харилцаа явуулж, ажил хэрэгч хамтын ажиллагаа ахиц сайтай байна. Би Хятад, Израилын харилцааг хөгжүүлэхийг чухалчлан үзэж байгаа бөгөөд хоёр орны хооронд улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Хятад, Израилын иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулахыг дэмжиж, хоёр улс, хоёр ард түмэнд ач буян хүртээхээр тантай хамтдаа хүчин зүтгэхэд бэлэн байна гэжээ.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх
