solongonews
Ши Жиньпин дарга Лопезэд цахилгаан илгээлээ
2021-01-28 21:05
Саяхан Хятад улсын дарга Ши Жиньпин Мексикийн ерөнхийлөгч Лопезэд цахилгаан илгээсэн байна.

     Ши Жиньпин дарга цахилгаандаа: Ерөнхийлөгч таныг халдвар авсан гэж сонслоо. Таныг эртхэн илаарших болтугай гэж хүсэн ерөөж байна. Цар тахал дэгдсэнээс хойш Хятад, Мексик хоёр орон харилцан туслалцаж, тахалтай хамтдаа тэмцсээр ирлээ. Хятадын Засгийн газар, ард түмэн Мексикийн Засгийн газар болон ард түмний Ковид-19-тэй тэмцэх тэмцлийг эрс дэмжиж байна. Ерөнхийлөгч таны болон Мексикийн Засгийн газрын удирдлага дор Мексикийн тахлыг эртхэн ялан давна гэдэгт итгэж байна гэж тэмдэглэжээ. 

 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл