solongonews
Ши Жиньпин дарга Хөхнуур мужид ажиллаж байна
2021-06-08 19:21
Дарга Ши Жиньпин Хөхнуур мужид ажиллаж байна

  

    ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 06-р сарын 07-ны үдээс хойш Шинин хотод хүрч, Хөхнуур мужид ажиллав. Тэрээр Вэнь Тиншян хороололд хүрч анхан шатны намын байгуулалт, иргэдийн амьжиргааны байдалтай танилцаж:

- Би орон нутагт ажиллахдаа үргэлж хөдөө орон нутаг, хот суурины хорооллын хүмүүстэй уулзаж, тэдний  амьжиргаатай танилцдаг юм гэж хэллээ.

    Хороолол бол Хятадын хот суурин газрын хамгийн үндсэн нэгж бөгөөд жирийн иргэд, оршин суугчдын амьжиргааг хамгийн тод томруун харуулдаг газар юм. Ши Жиньпин иргэдийн амьжиргааг нийгмийн хамгийн чухал асуудал болгон харж хандаж ирсэн юм. Хятадын Коммунист Намын 18-р их хурлаас хойш тэрээр орон нутагт ажиллахдаа тусгай цаг гарган гэр хорооллоор явж, хүмүүсийн аж амьдралтай танилцдаг. Түүнчлэн “иргэдийн амьжиргаа нь хамгийн том улс төр болох бөгөөд бид ард иргэдийн өчүүхэн асуудлыг намын хамгийн том асуудал болгож үзэх ёстой” хэмээн онцолсоор ирсэн юм.

    Хөхнуур муж дахь энэ удаагийн ажлын аялал нь  Хятадын Коммунист Нам байгуулагдсаны зуун жилийн ойн баярын өмнөхөн тохиож байгаагаараа онцлог юм. Намын анхан шатны байгууламжийн ажлыг бэхжүүлэх нь Ши Жиньпиний Вэньтиншян хороололд иргэдтэй уулзах үеийн анхаарал хандуулсан чухал асуудлуудын нэг байв.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл