- Хятад улсын адуун соёлын хоёрдугаар наадам болон Өвөр Монголын олон улсын адуун соёлын анхдугаар экспо өндөрлөсөнд халуун баяр хүргэе
Хүмүүсийн сэтгэлийг догдлуулсан хурдан морины тэмцээн, сонирхлыг татсан морин мэргэжлийн уралдаан, гоц сайхан уран сайхны тоглолт, сэтгэл хөдөлгөм үлгэр … Хятад улсын адуун соёлын хоёрдугаар наадам болон Өвөр Монголын олон улсын адуун соёлын анхдугаар экспоны хугацаанд болсон 8 том төрлийн 41 зүйлийн үйл ажиллагаа даян дэлхийн хүмүүст гайхам сайхан адуун соёлын дэлгэр найрыг өргөсөн билээ.
Энэ бол тал нутгийн соёлын гэрэл цацарсан цаг мөч, энэ бол Өвөр Монголын үлгэрийн яруу гайхамшигт хуудас юм. Тус удаагийн адуун соёлын цуглаан нь форумын тайлбар, уралдаан, уран сайхны тоглолт, үзэсгэлэн зэрэг баялаг агуулга хэлбэрээр Өвөр Монголын гүн зузаан агуулгатай адуун соёлыг олон нийтэд үзүүлж, монгол морины зориг санааг бадруулан, адуун соёлын солилцоог ахиулж, тал нутгийн ард түмний цог жавхаатай урагшлан давшиж байгаа оюун санааны дүрс байдлыг харуулж, “Бүх ардаараа монгол морины зориг санааг магтах” соёлын өрнөлт гарган, үндэстнүүдийн дарга удирдлагууд, олон түмний Өвөр Монголоо халуунаар хайрлах, Өвөр Монголоо бүтээн байгуулах омогт сэтгэлгээ, үүрэгт бодлыг улам дэлгэрүүлэв. Бид адуун соёлын цуглаан амжилттай явагдсанд халуун баяр хүргэж байна.
Манай орон бол уламжлалт адууны үйлсийн том орон бөгөөд адуун соёлын өнө удаан түүхтэй. Өнөр баялаг адууны эх баялагтай, гэгээн саруул адууны аж үйлсийн хөгжлийн ирээдүйтэй. Тус удаагийн адуун соёлын цуглаан амжилттай өндөрлөсөн нь Өвөр Монгол орны адуун соёлын нэрт брэндийг цогцлоох, уламжлалт адууны аж үйлсийн хэлбэрээ өөрчилж зэрэг дэвшүүлэхийг ахиулах, адуун соёл адууны аж үйлсийн цэцэглэн хөгжихийг дэмжихэд сайн сайхан эхлэлтийг үүдэж өгөв. Бид аз тохиолыг амжин, монгол морины зориг санааны уламжлал ба бадралыг ахиулж, адуун соёлын нөлөөлөх хүч ба дамжуулах хүчийг сайжруулан, Өвөр Монгол орон тэрчлэн Хятад улсын адууны аж үйлсийн хөгжилд соёлын суурь, оюун санааны тулгуур хангаж, Өвөр Монголоо Хятад улсын дотоодын морин мэргэжлийн спортын тэмцээн өрнүүлэх сонгодог орон, адуун соёлын аялал жуулчлал суурин ба Хятад улсын адуун соёлын жишээ үзүүлэх орон болгон үүдэн байгуулъя.
"Бид ажил хийж үйлс босгохдоо яг монгол морь шиг байж, хүнд бэрхшээлийг дааж цуцалтгүй урагшлах зориг санаатай байх хэрэгтэй”, “Монгол морины зориг санааг бадруулж, чармайж байгаад бүх төрлийн ажлаа нэн сайтар хийх хэрэгтэй” .Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин олон удаа монгол морины зориг санаагаар Өвөр Монгол орны удирдах ажилтнууд, олон түмнийг урамшуулан зоригжуулж, Өвөр Монголд чин сэтгэлийн хүсэл найдлагаа тавьсан. Шинэ цаг үед орлоо, бид монгол шинийг санаачлах, зоригтойгоор хөгжүүлэх цаг үеийн зориг санаатайгаа нягт уялдуулж, хүчээ нягтруулан урагшлан дэвших зоригоо хөвчлөн цог сүлдээ бадруулж, улам нэгдэн нягтарч зоригтой тэмцэж хичээл зүтгэл гарган одоо үеийн Өвөр Монголыг бүтээн байгуулах, эх улсын умард хилийн үзэсгэлэнт сайхан үзэмжийн орныг бүтээн байгуулах бодит үйл ажиллагаанд оролцож, Өвөр Монголын өөрчлөлт нээлт ба одоо үеийн бүтээн байгуулалтын шинэ байдлыг тасралтгүй үүдэх хэрэгтэй.
Монгол морины зориг санаа тал нутгийн хөвгүүд охидын хүчлэн чармайх, зоригтой давших аугаа санаа, эрэлхэг зоригийг цаашдаа хөгжөөх нь лавтай. “Үзэсгэлэнт Сайхан Өвөр Монголоо бүтээн байгуулж агуу их Хятад улсын зүүдээ хамтдаа биелүүлэх”-ийн төлөө бид бүгд хүслийн хөлөгтөө мордон аяндаа дахин гавшгайлъя!
