Энэ сарын 18-нд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Чинь Ган Бээжинд Уругвайн Гадаад хэргийн сайд Бустиллотой хэлэлцээ хийв.
Чинь Ган:
- Энэ жил Хятад, Украин дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож, Хятад Украины харилцаа төлөвшсөн тогтвортой хөгжлийн үе шатанд орлоо.
Хоёр тал улс төрийн харилцан итгэлцлээ цаашид бататгаж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, бие биенийхээ язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй томоохон асуудлаар бие биенээ тууштай дэмжиж, Хятад Украины стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргах ёстой гэж хэлэв.
Бустилло:
- Украин Хятад улстай харилцах харилцаагаа дээд хэмжээнд чухалчилж, эдийн засаг худалдааны салбарт цаашид хамтран ажиллахыг хүсэж байна. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн гурван том санаачилгыг Украин чухалчлан үзэж, дэлхийн энх тайван, хүн төрөлхтний хөгжилд оруулсан чухал хувь нэмэр гэж үзэж буйн зэрэгцээ Украин Латин Америк, Хятадын харилцааны хөгжлийг ахиулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэсээр байх болно гэж илэрхийллээ.
