solongonews
Ши Жиньпин Индонезын ерөнхийлөгчтэй утсаар ярив
2021-04-21 09:52
Ши Жиньпин Индонезын ерөнхийлөгчтэй утсаар ярив.

Хятад улсын дарга Ши Жиньпин Индонезын ерөнхийлөгч Жоко Видодотой 04-р сарын 20-нд утсаар ярив.

Ши Жиньпин тэмдэглэхдээ "Халдварын нөхцөл байдалд Хятад, Индонез хоёр орны худалдаа болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа дорвитой нэмэгдэж, маш их уян хатан чанар болон нөөц хүчинтэй байгааг харуулсан байна. Хятад улс орчин үеийн социалист орныг бүх талаар байгуулах шинэ замналаа эхлүүлээд байгаа, Индонез үсрэнгүй хөгжлийн зуун жилийн зорилтоо биелүүлэхээр урагшилж байгаа, хоёр орон өргөн уудам хамтын ажиллагааны ирээдүйтэй тулгараад байна. Хятад улс хөгжлийн шинэ байдлыг бий болгож байгаа боломжийг Индонез сайтар ашиглаж, хоёр орны олон салбарын бодит хамтын ажиллагааг ерөнхийлөн ахиулж, “Бүс ба зам”-ыг хамтдаа байгуулах санаачилга болон “Дэлхийн далайн пивот”-ын санаачилгыг гүнзгий холбож, нэн өндөр чансаатай, нэн их цар хүрээтэй хамтын ажиллагаа өрнүүлэхийг Хятадын тал сайшаана. Хоёр тал Жакарта-Бандунг хоорондын хурдны галт тэрэг зэрэг дэд бүтцийн хамтын ажиллагааг үргэлжлэн ахиулж, “Бүс нутгийн ерөнхийлсөн эдийн засгийн хонгил” зэрэг чухал төслийг сайтар хэрэгжүүлж, шинэ эрчим хүч, тэнгисийн хамтын ажиллагаа зэрэг өсөлтийн шинэ цэгийг бий болгож, дижитал эдийн засаг зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх ёстой. Индонез шилдэг бүтээгдэхүүнээ Хятад руу экспортлохоо өргөжүүлж, Хятадын аж ахуйн нэгж Индонезид хөрөнгө оруулахаа нэмэгдүүлэх явдлыг дэмжихийг Хятадын тал сайшаана. Хоёр тал бүс нутгийн эдийн засгийн бүх талын түншийн харилцааны гэрээ хүчин төгөлдөр хэрэгжихийг ахиулж, бүс нутгийн худалдааг чөлөөтэй болгох болон эдийн засгийн интегралчлалын түвшинг ахиулах ёстой" гэжээ.

Мөн онцлохдоо "Хятад, Индонез улс нь хүмүүсийн амьдралын аюулгүй байдал, бие махбодийн эрүүл мэндэд ихээхэн их анхаарал хандуулдаг. Хоёр орны коронавирусын халдварын эсрэг вакцины шинэ хамтын ажиллагаа дэлхийн тэргүүн эгнээнд явж байна. Хятад улс дотоодын вакцинжуулалтын ажлыг цогцоор нь ахиулж, Индонез улстай вакцины хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлж, Индонезын бүс нутгийн вакцин үйлдвэрлэх төв барихад тусална. Хятад улс нь Индонез зэрэг Хятадад байгаа гадаадын иргэдийг вакцинжуулсан байна, Индонез дахь хятад иргэдэд идэвхтэй дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байна" гэжээ.

Мөн тэрээр чухалчлахдаа "Зуун жилийн өөрчлөлт, зууны тахал өвчинтэй тулгарч байна, Хятад улс Индонез улстай стратегийн харилцан итгэлцлээгээ дээшлүүлж, стратегийн зөвшилцлийг гүнзгийрүүлж, стратегийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна, олон талт үзлийг баримталж, шударга ёсыг хамгаалж, дэлхийн цаг уурын засаглалыг ахиулж, хөгжиж буй орнуудын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалж, хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэг байгуулахыг дэмжинэ" гэжээ.

Индонезын ерөнхийлөгч Жоко Видодо тэмдэглэхдээ "БНХАУ-ын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойд баяр хүргэж байна. Хятадын Коммунист намын хүчтэй удирдлага дор Хятад улсын бүхий л салбарын хөгжил нь амжилтанд хүрсэн, ялангуяа ядуурлыг бууруулах, эдийн засгийн хөгжилд асар их амжилтанд хүрч, Индонезыг хамарсан улс орнуудын хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулна байна. Индонез болон Хятад бол сайн найз, сайн ах дүү, Индонези нь Хятадын холбогдох туршлагаас суралцаж, хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааг гүнзгийрүүлэн, Явань төмөр замын бүтээн байгуулалтыг идэвхтэй дэмжиж, соёлын солилцоог гүнзгийрүүлэн, “Бүс ба зам”-ыг хамтдаа бүтээн байгуулна гэж найдаж байна. коронавирусний халдварын хүндрэл бэрхшээлийг даван туулахад үнэтэй дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж, Хятад улстай вакцин үйлдвэрлэх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлнэ гэж найдаж байна" гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл