12-р сарын 02-нд Бүгд Найрамдах Лаос Улс байгуулагдсаны 45 жилийн ой тохиолдуулж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшү, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад харилцааны сайд Ван И нар Лаосын удирдагчдад баярын мэндчилгээ дэвшүүлжээ.
Ши Жиньпин Лаосын Ардын Хувьсгалт Намын ерөнхий нарийн бичгийн дарга, Лаос улсын дарга Боуннханг Ворачитэд дэвшүүлсэн мэндчилгээндээ: Бүгд Найрамдах Лаос Улс байгуулагдсаны 45 жилийн ойн ташрамд би Лаосын Ардын Хувьсгалт Нам, засгийн газар болон нийт ард түмэнд дотнын мэндчилгээ, сайн сайхны хүсэл зөгнөл дэвшүүлж байна. Ерөнхий нарийн бичгийн дарга та тэргүүтэй Ардын Хувьсгалт Намын удирдлага дор Лаосын ад түмэн нам болон улс орноо улам сайн бүтээн байгуулж, намынхаа 11-р чуулганыг амжилт дүүрэн угтана гэдэгт илтгэж байна. Хятад, Лаосын харилцааг би маш их чухалчилдаг бөгөөд эрхэм ноёнтой тантай хамт ирэх жил дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн боломжийг ашиглан уламжлалт найрамдлаа бэхжүүлж, стратегийн итгэлцлээ гүнзгийрүүлэн, өвчин тахлыг хамтаар дарж, жаргал зовлонгоо хамтатгасан хамтын цогцыг байгуулж, улмаар хоёр ард түмэнд улам их аз буян эдлүүлэхэд бэлэн байна гэжээ.
Ли Кэчян Лалсын ерөнхий сайд Тонглун Сисулитэд дэвшүүлсэн мэндчилгээндээ: Бүгд Найрамдах Лаос Улс байгуулагдсан 45 жилийн ойн баярын мэнд хүргэе. Сүүлийн жилүүдэд Лаос эдийн засгаа хөгжүүлж, иргэдийнхээ амьжиргааг сайжруулах талаар тасралтгүй ахиц амжилт тогтоож ирлээ. Хоёр талын хамтын хүчин зүтгэлээр хоёр орны харилцаа хөгжлийн нааштай чиг хандлагаа барьж, ажил хэрэгч хамтын ажиллагаа шинэ амжилтууд тогтоосоор байна. Эрхэм ерөнхий сайд тантай хамт хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хувь заяаны хамтын цогцын байгуулалтыг шинэ түвшинд гаргаж, хоёр ард түмэнд ач тусыг нь улам илүү хүртэхэд би бэлэн байна гэв.
Ли Жаньшү Лаосын үндэсний хурлын дарга Пань Ятхотуд дэвшүүлсэн мэндчилгээндээ: Бүгд Найрамдах Лаос Улс байгуулагдсан 45 жилийн ойг тохиож, би БХАТИХ-ыг төлөөлөн, эрхэм ноён танаар дамжуулж, Лаосын үндэсний хуралд цогтой халуун баярын мэндчилгээ дэвшүүлж буйг минь хүлээн авна уу. Сүүлийн жилүүдэд хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын найрсаг хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж, Хятад-Лаосын хувь заяаны хамтын цогцыг байгуулахад шинэ үүрэг гүйцэтгэж ажилласан юм гэжээ.
Ван И Лаосын Гадаад харилцааны сайд Салеумхай Коммасит дэвшүүлсэн мэндчилгээндээ: Бүгд Найрамдах Лаос Улс байгуулагдсаны 45 жилийн ойг тохиолдуулж, эрхэм ноён танд баярын мэндчилгээ дэвшүүлж буйг хүлээн авна уу. Сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа нааштай хөгжиж ирлээ. Хоёр орон улс төрийн хүрээнд дээд хэмжээний итгэлцэл тогтоож, олон салбарын хамтын ажиллагаа баялаг амжилт тогтоож, олон улсын болон бүс нутгийн үйл хэргээр нягт хамтран ажилласан юм. Эрхэм ноён тантай хамтаар ирэх жил тохиох Хятад, Лаос дипломат харилцаа тогтоосон 60 жилийн ойн боломжийг ашиглан хоёр орны төрийн тэргүүн нарын нийтлэг ойлголтыг хянуур хэрэгжүүлж, хоёр орны хувь заяаны хамтын цогцыг байгуулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэж ажиллахад би бэлэн байна гэжээ.
