Хятад улсын орлогч дарга Ван Чишань Францын ерөнхийлөгч агсан Жак Ширакт эмгэнэл илэрхийлэхээр 28-нд Францаас Хятадад суугаа элчин сайдын яаманд хүрэлцэн очжээ.
Ван Чишань Ширакийн хөргийн өмнө чимээгүй зогсон эмгэнэл илэрхийлж, эмгэнэлийн хуудсан дээр бичээс бичиж, Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Ширакийг нас нөхөцсөнд гүнээ эмгэнэл илэрхийлжээ. Тэрээр Францын засгийн газар, ард түмэнд, Ширакийн төрөл төрөгсөдтэй уй гашууныг нь хуваалцаж буйгаа илэрхийлээд: Ерөнхийлөгч Ширак бол Францын нэр хүндтэй улс төрч, гарамгай удирдагч бөгөөд Хятад, Франц, Хятад Европын харилцааг хөгжүүлж, Дорно ба Өрнийн соёлын солилцоог ахиулан, олон талт үзлийг хамгаалах талаар жинтэй хувь нэмэр оруулсан юм. Ерөнхийлөгч Ширак бол Хятадын ард түмний дотнын найз, Хятад, Францын харилцааг хөгжүүлэгч юм. Ерөнхийлөгч Ширакийн түүхэн ололт амжилтыг Хятадын ард түмэн хэзээ ч мартахгүй. Өнөөдөр Хятад, Францын харилцаанд стратегийн чанартай амжилт гарч, агуулга нь улам баялаг болж байна. Францын талтай хамтдаа, Ши Жиньпин болон ерөнхийлөгч Макрон нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг нухацтай хэрэгжүүлж, Хятад, Францын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг урагш хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.
