solongonews
”Хаврын үлгэр түүх”-ээ үргэлжлүүлэн бичнэ
2020-11-30 16:53
”Хаврын үлгэр түүх”-ээ үргэлжлүүлэн бичнэ

   Шэньжэнь бол өөрчлөлт нээлтийн дараа нам, ард түмний бүтээсэн цоо шинэ хот. Шэньжэнь дэх олон чадварлаг боловсон хүчин, олон түмэн саад бэрхшээлийг даван туулж, шаргуу хөдөлмөрлөн, гадаадын зарим олон улсын зэрэглэлийн хотуудын хэдэн зуун жил туулсан замыг 40-хөн жилийн хугацаанд даван туулсан. Энэ бол Хятадын ард түмний бүтээсэн дэлхийн хөгжлийн түүхэн дэх гайхамшиг юм гэж 10-р сарын 14-ний өдөр Шэньжэний эдийн засгийн тусгай бүс байгуулагдсаны 40 жилийн ойн баярын үеэр ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын тэргүүлэгч, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал илтгэл тавихдаа илэрхийлсэн юм.

Шэньжэний эдийн засгийн тусгай бүс дөчин жилийн хавар намрын эрч хүчээр бялхсан хот суурин газрын өнгө төрхөөр Хятад улсын өөрчлөлт шинэчлэлийн  сүр жавхлант байдлыг дэлхий нийтэд харуулж байна. Улмаар гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн халуухан хэлэлцүүлэг, магтаал сайшаалыг хүлээсээр байна. Шэньжэний эдийн засгийн тусгай бүсийн бичсэн "Хаврын түүх" нь олон улсын нийгэмлэгийн анхаарлыг улам ихээр татаж байна.

           Шинэ ээлжийн шинэчлэлийг эхлүүлнэ

    Шэньжэнь нь Жүжян мөрний эрэг дагуу загасчлах жижиг тосгон байсан бол маш хурдан хугацаанд Хятадын хамгийн шинэлэг орчин үеийн томоохон хотуудын нэг болсон. Хөрөнгө оруулалтын хот гэсэн нэр хүндийг бий болгож, дэлхийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан газрын нэг болжээ. Шэньжэнь хотын худалдааны товчооны статистик тоо баримтад харуулснаар Шэньжэнь 2020 оны эхний таван сард нийт 6 тэрбум ам.долларын гэрээтэй гадаадын хөрөнгө оруулалт, нийт 2.5 тэрбум ам.долларын гадаадын бодит хөрөнгө оруулалтыг татсан байна. Мөн хугацаанд тус хотод нийтдээ 1611 гадаадын хөрөнгө оруулалттай шинэ компани байгуулагджээ гэж АНУ-ын "Лос Анжелес Таймс" сонин Шэньжэний эдийн засгийн тусгай бүс байгуулагдсаны 40 жилийн ойн талаар бүтэн хуудас тайлан нийтлэлдээ мэдээлсэн байна.

Шэньжэний эдийн засгийн тусгай бүсийн өнгөрсөн 40 жилийн хугацааны ололт амжилтыг эргэн харахад Шэньжэнь хотын хурдтай хөгжлийн тухай домогт түүх олон улсын нийгэмлэгийн анхаарлыг татсан юм. “Шэньжэнь хот 13 сая хүн амтай, Хонконгтой зах хөвөө нийлдэг. Өнөөдөр Азидаа хамгийн орчин үеийн тав дахь том хот болоод байна. Хятадын Huawei, Tencent, BYD зэрэг технологийн компаниуд бүгд Шенженьд байрладаг.” гэж “Японы эдийн засгийн мэдээ”-ний вэбсайт мэдээлэв.

Ши Жиньпин дарга 10-р сарын 14-ний өдөр Шэньжэний эдийн засгийн тусгай бүс байгуулагдсаны 40 жилийн ойг тэмдэглэх үеэр (цаашид "баярын хурал" гэх товчлов) чухал үг хэлсэн юм. Гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнээс Шэньжэний дараагийн хөгжлийн төлөвлөгөөг тайлбарлаж байна.

Сингапурын “Холбоолсон өглөөний сонин”-ы вэбсайтад Ши Жиньпин 14-ний өдөр болсон баярын хуралд:

- Эдийн засгийн онцгой бүс нь үргэлжлүүлэн ажиллах төдийгүй илүү сайн, өндөр түвшинд ажиллах ёстой гэж хэллээ. Тэрээр Эдийн засгийн тусгай бүсийн 40 жилийн өөрчлөлт шинэчлэлийн туршлагыг дүгнэхдээ инновацийг  нэгдүгээр хөдөлгөгч хүч болгохыг баримталж, дэлхийн технологийн хувьсгал, аж үйлдвэрийн өөрчлөлтийн санаачлагыг гартаа авах ёстой гэж дүгнэж хэлсэн байна.

Британий Ройтерс агентлаг "Хятад улсын хоёр үе шаттай шинэчлэл, шинэ даалгаврыг биелүүлэхээр Шэньжэнь 40 жилийн дараа технологийн шинэчлэлээр дахин эхлэх нь" гэсэн тоймдоо: Шэньжэнь хотын өөрчлөлт, нээлтийн хөгжлийн ололт амжилт, түүхийг бүрэн нотолсны дараа дарга Ши Жиньпин Шэньжэнь хотын нэгэн шинэ ээлжийн өөрчлөлт шинэчлэлд илүү их найдвар тавьж байна гэж дурдсан байна.

- Ши Жиньпин дарга Шэньжэнийг олон улсын худалдааны төв, боловсон хүчний төв болгон байгуулах төлөвлөгөөгөө зарласан байна. Дарга Ши Жиньпин:

- Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн стандарт баримжаанд нийцсэн санхүү, судалгаа, дизайн төлөвлөгөө, нягтлан бодох, хууль эрх зүй, үзэсгэлэн зэрэг орчин үеийн үйлчилгээний салбаруудыг эрчимтэй хөгжүүлж, үйлчилгээний салбарын хөгжлийн түвшин, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэх хэрэгтэй. Илүү нээлттэй боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлж, олон улсын түвшний стратегийн технологийн боловсон хүчин, технологийн тэргүүлэгч чадварлаг боловсон хүчин, залуу технологийн боловсон хүчнийг оруулан авчрах ба бэлтгэх. Өндөр түвшний инновацийн баг хамт олныг бий болгон, дэлхийн өнцөг булан бүрээс боловсон хүчнийг цуглуулж ажиллуулах хэрэгтэй гэж онцолсон байна гэж АНУ-ын “Вашингтон Пост сонин”-ы вэбсайтад мэдээлжээ.

Үлгэр жишээ үзүүлнэ

Эдийн засгийн онцгой бүс байгуулагдсаны 40 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын Коммунист Намын Төв Хорооны тамгын газар, Төрийн Зөвлөлийн Тамгын газар саяхан "Шэньжэнь хотод Хятадын онцлогтой социализмын үлгэр жишээ үзүүлэх бүсийн ерөнхийлсөн өөрчлөлт шинэчлэлийн туршилтын цэгийн хэрэгжүүлэх хөтөлбөр (2020-2025)" (цаашид "Хэрэгжүүлэх хөтөлбөр" гэж товчлов) гаргалаа. "Хэрэгжүүлэх хөтөлбөр"-г нийтэлсэн нь Шэньжэнь хотын өөрчлөлт шинэчлэл, нээлттэй байдал дахин эхэлснийг харуулж байгаа юм. Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Шэньжэний өөрчлөлт шинэчлэлд "Хэрэгжүүлэх хөтөлбөр"-өөс үзүүлж буй дэмжлэг, хөдөлгөх хүч дээр анхаарлаа төвлөрүүлжээ.

- Шэньжэнь илүү их эзэн мэдэх эрхтэй болж өөрчлөлт шинэчлэлийг ахиулах болно. 2019 оны 08-р сард ХКН-ны Төв Хорооноос Шэньжэнь хотод Хятадын онцлог бүхий социализмыг эхлээд хийж үлгэр жишээ үзүүлэх бүс байгуулахыг дэмжих талаар санал дүгнэлт гаргаж, холбогдох ажлыг бүрэн байрлуулсан байна. Энэ оны 10-р сарын 11-ний өдөр ХКН-ын Төв Хорооны Тамгын газраас "Хэрэгжүүлэх хөтөлбөр" гаргав. Үүнд төвөөс Шэньжэнь хотод ерөнхийлсөн эрх олгох өөрчлөлт шинэчлэлтийн туршилтын цэгийг хэрэгжүүлэхийг дэмжих агуулга багтаж байгаа юм.  

Дарга Ши Жиньпин:

- Шэньжэнь хот Хятадын онцлогтой социализмын жишээ үзүүлэх бүсийг урьдчилан байгуулахыг дэмжих бодлогоор үлгэр жишээ үзүүлэх бүс байгуулж, социализмын орчин үеийн  хүчирхэг орны үлгэр жишээ хотыг бий болгох ёстой. Энэ нь Хятадын Засгийн газар Шэньжэнь хотыг дараагийн үндэсний хөгжлийн гол болгон байгуулах зорилготой гэж хүмүүс үзэж байна гэж "Герман улсын дуу хоолой" радио мэдээлсэн байна.

Латин Америкийн Мэдээний Агентлаг: Хятадын Засгийн газар саяхан Шэньжэньд Хятадын онцлогтой социализмын жишээ үзүүлэх бүсийг урьдчилан байгуулахыг дэмжих шинэ бодлого боловсруулан, Шэньжэнь хот ирээдүйд Сан Францискогийн булангийн бүс болон Токиогийн булангийн бүс зэрэг дэлхийн зэрэглэлийн булангийн бүсийн онцлог шинжтэй байх болно. Үүнд, гадаадын хөрөнгө оруулалтыг өндөр технологи, эрчим хүч, харилцаа холбоо, зам тээвэр, боловсрол сурган хүмүүжил зэрэг салбарт оруулах уян хатан бодлогын дэмжлэг багтаж байгаа юм.

   Шэньжэнь хот 40 жилийн турш байгуулагдсан эдийн засгийн тусгай бүс бөгөөд санхүү технологийн шинэчлэл, газар шорооны менежмент зэрэг олон салбарт шинэчлэлийн бие дааж эзэн мэдэх эрхийг олж авах болно. Үүнийг нэгэн шинэ ээлжийн өөрчлөлт шинэчлэл, нээлттэй байдлыг эхлүүлж байгаатай адил юм гэж "Сингапурын" Лианхэ Заобао "вэбсайт тайландаа дурдсан байна.

Японы Сиодо агентлаг: Ши Жиньпин дарга Хятадын өөрчлөлт шинэчлэл, нээлттэй байдлын тэргүүн эгнээ болох Шэньжэньд өөрчлөлт шинэчлэл, нээлтийн ач холбогдлыг дахин чухалчилсан. Бодлого нь Хятадын эдийн засгийн хурдтай хөгжлийг ахиулах эерэг үр нөлөөг нотолсон байна гэж мэдээлжээ.

   Дэлхий дахинд нээлттэй байна

  Шэньжэнь бол Хятадын шинэчлэл, нээлттэй хөгжлийн түүхийн илэрхийлэл юм. Хятад улс шинэчлэл, нээлттэй байдлыг үргэлжлүүлэн дэмжиж, дэлхийн эдийн засгийн хөгжилд эерэг энерги оруулах болно. Дарга Ши Жиньпин баярын хурал дээр хэлсэн үгэндээ дэлхийн нээлттэй эдийн засгийн бүтээн байгуулалтыг түлхүү ахиулах тухай дурдсан нь Хятад улсын нээлттэй байдлыг тууштай ахиулах шийдвэр ба итгэл зоригийг харуулсан юм гэж Сингапурын Үндэсний Их сургуулийн Зүүн Азийн судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Юй Хун үзэж байна.

Шэньжэний эдийн засгийн тусгай бүсийн бүтээн байгуулалтыг ахиулах Хятадын хүчин чармайлт олон улсын хамтын нийгэмлэгт Хятад улсын өөрчлөлт шинэчлэл, нээлттэй байдал, дэлхийн эдийн засагт

идэвхтэй нэгдэх гэсэн тууштай, итгэл үнэмшлийг олж харах боломж олгосон юм.

 Хятад, Америкийн харилцааны хурцадмал байдал, Хятадын эдийн засгийн хөгжилд хүнд хэцүү сорилтуудтай тулгарсан нөхцөл байдалд Ши Жиньпин дарга өмнөд бүс нутагт очиж, чухал илтгэл тавьсан. Хятад улс өөрчлөлт шинэчлэл, нээлттэй байдлаа үргэлжлүүлэх томоохон дохио өглөө, энэ бол Хятад улс илүү нээлттэй байхын бэлгэдэл юм гэж BBC агентлаг мэдээлэв.

Бээжин Шэньжэнийг дэлхийн жишигт нийцсэн санхүү, худалдаа, бусад салбарын төв болгох шинэ зураг төслийг боловсруулсан байна гэж АНУ-ийн “Вашингтон Пост” сонинд бичжээ. Энэ мэдээлэлд Хятад дахь Америкийн Худалдааны Танхимын дарга асан Жеймс Зиммерманы хэлсэн үгээс иш татаж Шэньжэний шинэ таван жилийн эдийн засгийн төлөвлөгөө нь илүү шударга, нээлттэй зах зээлийн орчныг бүрдүүлж, гадаадын компаниудад илүү сонирхолтой болгоно. Мэдээж, Шэньжэний бизнесийн орчныг сайжруулах хүчин чармайлт нь бүс нутгийн үнэ цэнийн сүлжээг дээшлүүлэхэд ашигтай юм. Мөн үүгээр хөрөнгө оруулагчдыг татах тав тухтай орчныг бүрдүүлэх болно гэж мэдээлсэн байна.

Британий 48 группын клубын дарга, Хятадын өөрчлөлт шинэчлэлийн найрамдлын медалийн эзэн Стефан Перри:

- Өнгөрсөн 40 жилийн хугацаанд Шэньжэнь хурдтай хөгжиж, орчин үеийн Хятадыг харуулах цонх болжээ. Шэньжэний "Шинийг санаачлах удирдагч" болж өссөнд дэлхий нийт ихэд гайхаж байна. Шэньжэнь хот  Азидаа "соронз" болсноор ирээдүйд бизнест хөрөнгө оруулах олон хүмүүсийг татах болно. Шэньжэнь ба Хятад улсын нээлт, инновацийг биечлэн ойлговол тэд хөгжлийн шинэ загварын ид шидийг мэдэрч, мөн Хятадын гэрэлт ирээдүйг үүнээс олж харах болно гэж хэлж байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл