Ван И БНХАУ-ын засгийн газрын нэрийн өмнөөс БНХАУ ОХУ-ын харилцааны хөгжлийн төлөө зүтгэсэн хоёр орны олон салбарын зүтгэлтнүүдэд баяр хүргэн талархлаа илэрхийллээ. Тэрээр5
- 20 жилийн өмнө “БНХАУ ОХУ-ын найрсаг хөршийн хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулснаар хоёр орны харилцааны “Үеийн үед уламжлан харилцан ашигтай хамтран ажиллах” үндсэн хөг аяс болон “харилцан шуурхай дэмжих” үнэт зүйлсийн үзэл баримтлалыг тодорхойлсон юм. Саяхан Ши Жиньпин дарга ерөнхийлөгч Владимир Путин нар хамтарсан мэдэгдэл нийтэлж, тус гэрээг сунгахаа албан ёсоор зарласан юм гэж хэллээ.
Ван И :
- Бид улс төрийн итгэлцлээ цаашид гүнзгийрүүлж, ямагт бие биенийхээ бат бөх түшиг нь байх болно. Ажил хэрэгч хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлж, хоёр орны харилцааг эрчимтэй хөдөлгөх хүчээр сэлбэх болно. Бид хүмүүнлэгийн салбарын солилцоогоо улам нягтруулж, хоёр орны найрсаг харилцааны иргэний суурийг үргэлжлэн бататгана. Стратегийн хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлж, дэлхийн энх тайван аюулгүй байдлыг хамгаалах хүчирхэг тулгуурыг бий болгоно гэж хэлэв.
ОХУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд Женисов ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн баярыг дахин хүргэж, “ОХУ БНХАУ-ын найрсаг хөршийн хамтын ажиллагааны гэрээ” нь хоёр орны харилцаа тогтвортой хөгжихөд бат бөх суурийг тавьж өгсөн юм. Тус гэрээг сунгасан нь хоёр орны хамтын ажиллагаанд илүү алс холын хөгжлийн зорилтыг төлөвлөж өглөө. Бид хамтран шинэ зорилтоо биелүүлэхийн төлөө хичээн зүтгэхэд бэлэн байна гэж илэрхийлсэн байна.
