solongonews
03 дугаар сарын онцлох мэдээнүүдээс /21-30/
2022-03-30 17:50
03 дугаар сарын онцлох мэдээнүүдээс /21-30/

03-р сарын 21-ний өдөр:

Сенегалын нийслэл Дакарт Дэлхийн усны IX форум нээгдэв. Дэлхийн усны форумыг Сахарын цөлөөс урагш орших Африкийн орнуудад анх удаа зохион байгуулж байгаа нь энэ юм.

Хятадын “China Eastern” агаарын тээврийн компанийн Боинг 737 загварын нисэх онгоц Күньмингээс Гуанжөү зүг нислэг үйлдэх явцдаа осолдож, 123 зорчигч, нислэгийн багийн 9 гишүүнийг хамарсан нийт 132 хүн бүгд энджээ.

03-р сарын 22-ны өдөр:

БРИКС-ийн орнуудын вакцины судалгаа шинжилгээний төв онлайнаар нээлтээ хийсэн байна. Хятадын Шинжлэх ухаан, технологийн сайд Ван Жиган онлайн нээлтийн ёслол болон вакцины хамтын ажиллагааны симпозиумд Хятадын талыг төлөөлөн оролцжээ.

03-р сарын 23-ны өдөр:

Алим, төвд хаш зэрэг хүнсний ногоо, жимсний 12 чингэлэг ачсан ачааны машин Хятад, Монгол хоёр орон хооронд ажиллуулсан Эрээн хот дахь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний “ногоон гарц”-аар нэвтэрсэн байна.

03-р сарын 24-ний өдөр:

Гуравдугаар сарын 24-ний өдөр бол сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр юм. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гэргий, ДЭМБ-ын Сүрьеэ, ДОХ-оос сэргийлэх элч Пэн Лиюань тус байгууллагын 2022 оны дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөрт зориулсан видео хуралд уригдан оролцож, үг хэлэв.

03-р сарын 25-ны өдөр:

БНХАУ-ын дарга Ши Жиньпин гуравдугаар сарын 25-ны үдээс хойно БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Юн Сог Ёлтой утсаар ярьжээ. Мөн дараа нь Их Британийн ерөнхий сайд Борис Жонсонтой утсаар ярьсан байна.

03-р сарын 26-ны өдөр:

Гуравдугаар сарын 26-ны өдөр БНХАУ болон Бүгд Найрамдах Вануату улс хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиосон байна. Улмаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бүгд Найрамдах Вануату улсын ерөнхийлөгч Таллис Обед Мосес нар харилцан баярын цахилгаан илгээсэн байна.

03-р сарын 27-ны өдөр:

Орон нутгийн цагаар 03-р сарын 27-ны орой Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас Иордан Рамалла хотод Америкийн төрийн нарийн бичгийн дарга Блинкентэй уулзаж, Палестин-Израилийн асуудлыг "хоёр улсын төсөл"-д хамруулах, еврейчүүдийн оршин суух цэгийн бүтээн байгуулалтыг зогсоох гэх мэт асуудлаар Палестинд хийсэн амлалтаа биелүүлэхийг Байдены засгийн газраас шаарджээ.

03-р сарын 28-ны өдөр:

Гуравдугаар сарын 28-ны үдээс хойш болсон ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хурал эхлэх үеэр ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний санаачилгаар хуралд оролцогсод дуугүй номхон зогсож, гуравдугаар сарын 21-ний агаарын тээврийн осолд нас барсан хүмүүст эмгэнэл илэрхийлсэн байна.

03-р сарын 29-ний өдөр:

Орон нутгийн цагаар 29-ний өдрийн 10 цаг 30 минутад Орос, Украины төлөөлөгчид Туркийн хамгийн том хот болох Истанбулд шинэ ээлжийн хэлэлцээгээ эхлүүлэв. Энэ нь хоёр тал хэлэлцээ хийж эхэлснээс хойш Беларусийн нутаг дэвсгэрээс гадуурх анхны нүүр тулсан хэлэлцээ юм.

03-р сарын 30-ны өдөр:

Гуравдугаар сарын 30-ны 10 цаг 29 минутад, Хятад улсын бие даан судлан бүтээсэн CZ-11 зөөгч пуужин Жючюаний хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөрч, гурван ширхэг хиймэл дагуулыг товлосон тойрог замд оруулснаар хөөргөлтийн ажиллагаа бүрэн амжилттай болов. Ингэснээр CZ-11 нэрэмжит пуужингийн хувьд 12 дахь удаагийн хөөргөлтийг биелүүлсэн байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл