Хятад улсын дарга Ши Жиньпин саяхан биет бус соёлын өвийг хамгаалах ажилд чухал заавар өгөв.
Тэрээр хэлэхдээ “Хятадын уламжлалт цай хийх ур чадвар болон холбогдох ёс заншил” нь НҮБ-ын ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөлөх зүйлийн жагсаалтад бүртгэгдсэн нь Хятадын цайны соёлыг сурталчлан хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Биет бус соёлын өвийг системтэй сайтар хамгаалж, ард түмний өсөн нэмэгдсээр буй оюуны болон соёлын хэрэгцээ шаардлагыг сайтар хангаж, соёлын өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хятадын уламжлалт шилдэг соёлын бүтээлч шинж чанар, шинийг санаачилсан хөгжлийг урагш ахиулж, Хятадын үндэстнүүдийн төвлөрөх хүч, Хятадын соёлын нөлөөлөх чадварыг тасралтгүй эрчимжүүлж, соёл иргэншлийн харилцаа солилцоог гүнзгийрүүлэн, Хятадын уламжлалт шилдэг соёлын үүх түүхийг дэлхий дахинд нэн сайтар танилцуулах хэрэгтэй" гэж онцлов.
Хятад улсын мэдүүлсэн “Хятадын уламжлалт цай хийх ур чадвар болон холбогдох ёс заншил” төслийг 11-р сарын 29-нд Мороккогийн нийслэл Рабах хотноо хуралдсан НҮБ-ын Юнескогийн Биет бус соёлын өвийг хамгаалах засгийн газар хоорондын зөвлөлийн 17-р хурлаар хянан баталж, НҮБ-ын ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөлөх зүйлийн нэрсийн жагсаалтад бүртгэжээ. Эдүгээ Хятад улсаас нийт 43 зүйл НҮБ-ын ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн нэрсийн жагсаалт, цомогт орсон нь дэлхийд тэргүүлж байна.
