solongonews
Дарга Ши Жиньпин Өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх Төв хорооны зөвлөлийн X хурлыг хуралдуулав
2019-09-10 15:50
Ши Жиньпин дарга Өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх Төв хорооны зөвлөлийн X хурлыг даргалан хуралдуулж чухал үг хэлэв

    ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга, Өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх Төв хорооны зөвлөлийн дарга Ши Жиньпин 09 дүгээр сарын 09-нд Өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх Төв хорооны зөвлөлийн X хурлыг даргалан хуралдуулж, чухал үг хэлсэн байна.

Тэрээр: - Намын XVIII сонгуулийн III бүгд хурлаас хойш Төв хорооны тогтоосон төрөл бүрийн өөрчлөлтийн үүргийг хэрэгжүүлж, эхний шатанд суурийг бататган, тулгуур бүтцийг бэхжүүлэх нь чухал юм. Бүх талаар ахиулах, чиг хандлагыг хуримтлуулах нь дунд хугацааны гол үүрэг билээ. Одоо системтэй болгон төвлөрүүлэх, уялдаатай бөгөөд үр ашгийг дээшлүүлэхэд гол хүчээ тавьж, эдгээр жилүүдэд бидний тогтолцооны шинжтэй харш саад, тогтолцооны шинжтэй саад тотгор, бодлогын шинэчлэл зэрэг тал дээр гаргасан өөрчлөлтийн үр дүнг бататган гүнзгийрүүлж, бүх талын тогтолцоог улам боловсронгуй болгож, төлөвшүүлэх хэрэгтэй хэмээн онцолсон байна.

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх Төв хорооны зөвлөлийн дэд дарга Ли Кэчян, Ван Хүнин, Хань Жэн нар хуралд оролцсон байна.

Хурлаар Намын XVIII сонгуулийн III бүгд хурлаас хойш бид тогтолцооны шинжтэй гүнзгий давхаргын харш саадыг шийдвэрлэхийг гол болгож, багц чухал тогтолцооны өөрчлөлт хийж, бүтцийн чанартай зөрчлийг үр ашигтай шийдвэрлэн, маш олон салбарт түүхэн өөрчлөлт, бүтцийн шинэчлэл хийж, ерөнхийд нь шинээр төлөвлөсөн юм. Намын XVIII сонгуулийн III бүгд хурлаас хойш хэрэгжүүлсэн багц чухал өөрчлөлтийг нарийн нямбай цэгцэлж, тогтолцооны өөрчлөлт, тогтолцооны үйл ажиллагааг нэгтгэн, дээд зиндааны төлөвлөлт, шат давхаргыг холбох харилцааг сайтар шийдвэрлэн, бүх талыг ерөнхийд нь сайн бодолцож, төрөл бүрийн өөрчлөлтийг уялдаатай сайжруулахыг чухалчлан, өөрчлөлтийг хооронд нь үр ашигтай нэгтгэж, тогтолцооны давуу талыг засаглалын үр ашиг болгох хэрэгтэй гэж онцоллоо.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл