solongonews
Ши Жиньпин баярын мэндчилгээ дэвшүүлэв
2021-07-30 19:27
Дарга Ши Жиньпин баярын мэндчилгээ дэвшүүллээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 07-р сарын 30-нд Вануату улсын Ерөнхийлөгч Мосетай утсаар ярьж, Вануату улсын тусгаар тогтнолын 41 жилийн ойд баяр хүргэжээ.

Ши Жиньпин дарга Вануату улс өнгөрсөн 41 жилд үндэсний бүтээн байгуулалтдаа асар их амжилт гаргасан гэдгийг онцлон тэмдэглээд "Одоогоор Хятад, Вануатугийн харилцаа сайн сайхан хөгжиж байгаа нь хоёр ард түмэнд бодитой ашиг тусаа хүртээсээр байна. Шинэ төрлийн коронавирусний эсрэг хоёр орон хамтран зүтгэж, хоёр талын нөхөрлөл улам гүнзгийрлээ. Би Хятад, Вануатугийн харилцааны хөгжлийг маш чухалд үздэг бөгөөд хоёр орны стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргаж, хоёр ард түмэнд илүү их ач тус хүртээхийн тулд ерөнхийлөгч тантай хамтран ажиллахыг хүсэж байна" гэжээ.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Хятадын Олон Улсын радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл