ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх зөвлөлийн дарга Ши Жиньпин 11-р сарын 26-ны өдөр тус зөвлөлийн 11-р хурлыг даргалан хуралдуулж, чухал үг хэлэв.
Тэрээр:
- Намын 19-р их хурлын 4-р бүгд хурлаар 3-р бүгд хурлаас хойших өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх онол, тогтолцоо, практикийн үр дүнг системтэй нэгтгэж, шинэ эрин үед өөрчлөлтийг гүнзгийрүүлэх тухай нэн тодорхой төлөвлөгөө гаргасан байна. Хятадын онцлогтой социалист тогтолцоог баримталж хөгжүүлэн, төр улсаа засах систем ба хүчин чадлыг дээшлүүлэхээр гол болгож, өөрчлөлтийг тал бүрээр гүнзгийрүүлэн, 4-р бүгд хурлаар гаргасан чухал арга хэмжээг хэрэгжүүлэх тодорхой цагийн хуваарь тогтоож, бодитой үр дүнд хүрэхийг баталгаажуулах ёстой гэж онцоллоо.
Энэхүү хурлаар ханган нийлүүлэлтийн бүтцийн шинэчлэлийн гол шугамыг дагаж мөрдөж, зах зээлийн чиг баримжаатай шинэчлэлийг гүнзгийрүүлэн, өндөр түвшний нээлттэй байдлыг өргөжүүлэх хэрэгтэй. Зах зээлийн тогтолцоог боловсронгуй болгож, бие даасан, цэгцтэй, үр ашигтай, шударга хуваарилалтыг тодорхойлон, өндөр чанарын хөгжлийг дэмжих, орчин үеийн эдийн засгийн тогтолцоог бий болгох хатуу институцийн суурийг тавих хэрэгтэй гэдгийг онцолсон байна.
Хөдөө аж ахуйг дэмжих, хамгаалах тогтолцоог бий болгох, хөдөө аж ахуйн хангамжийн бүтцийн шинэчлэл, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг хангах, хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтын баталгаа, хөдөө аж ахуйн нөхөн олговор, хөдөө аж ахуйн хөрөнгө мөнгөний дэмжлэгийг ахиулах шаардлагатай байгааг хурлаар онцлов.
Энэхүү хурлаар, эмнэлгийн аюулгүй байдлын тогтолцоо нь ард иргэдийн амьжиргааны аюулгүй байдлын чухал хэсэг бөгөөд үндсэн баталгаа, шударга байдал, тогтвортой байдлыг хангах зарчмуудыг баримталж, шударга, тохиромжтой эмчилгээний баталгааны механизмыг боловсронгуй болгож, санхүүжилтийн үйл ажиллагааны найдвартай, тогтвортой тогтолцоог боловсронгуй болгож, үр дүнтэй эмнэлгийн даатгал бий болгох шаардлагатай байгааг хурлаар онцлов.
Хөдөлмөрийн боловсрол нь Хятадын онцлогтой социалист боловсролын тогтолцооны чухал хэсэг гэдгийг тус хурлаар цохон тэмдэглэсэн байна.
Байгаль орчны менежментийн тогтолцоо, засан сайжруулах чадавхыг шинэчлэх ажлыг сайжруулахын тулд удирдлагын хариуцлагын тогтолцоо, аж ахуйн нэгжийн хариуцлагын тогтолцоо, хяналт шалгалтын систем, зах зээлийн систем, зээлийн систем, хууль эрх зүйн бодлогын тогтолцоог бий болгох, сайжруулах шаардлагатай. Шинэ эрин үед боловсролын хяналт тавих механизмын шинэчлэлийг гүнзгийрүүлэхийн тулд боловсролын тэргүүлэх чиглэлийг хөгжүүлэхэд анхаарч удирдлагын тогтолцоог оновчтой болгох, үйл ажиллагааны механизмыг сайжруулах ёстой гэж онцлов.
Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн нийгмийн үйлчилгээний тогтолцоог бий болгохын тулд хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн үйлчилгээний үр дүнтэй хангамжийг нэмэгдүүлэх, эрэлт нийлүүлэлтийг бэхжүүлэх шаардлагатай. Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэх, их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх шаардлагатай байгааг хурлаар онцоллоо.
