12-р сарын 23-ны орой Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Испанийн Ерөнхий сайд Санчестэй утсаар ярив.
Ли Кэчян Хятад Испаний харилцааг идэвхтэй үнэлэв, тэрээр хэлэхдээ: 2018 онд Ши Жиньпин дарга Испанид төрийн айлчлал хийснээс хойш, хоёр орны харилцаа эрүүл тогтвортой хөгжлөө хэвээр хадгалав. Бид Испанитай улс төрийн итгэлцлээ бэхжүүлж, олон салбарын бодит хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, олон талт үзлийг хамтдаа хамгаалж, худалдаа хөрөнгө оруулалтыг чөлөөтэй дөхөм болгохыг ахиулж, дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад бэлэн байна. Испаний хөдөө аж ахуйн нэн олон шилдэг бүтээгдэхүүнийг импортлохыг хүсэж байна гэжээ.
Санчес хэлэхдээ: Сүүлийн жилүүдэд Испани Хятадын харилцаа идэвхтэй хөгжив. Испаний засгийн газар Хятад улстай харилцаагаа улам гүнзгийрүүлж, эдийн засаг худалдааны хоёр талт харилцааг эрчимжүүлж, мэдээ холбоо, дижитал эдийн засаг зэрэг салбарт үргэлжлэн Хятадын аж ахуйн нэгжтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны соёлын харилцааг өргөжүүлэхэд бэлэн байна. Европ Хятадын хөрөнгө оруулалтын гэрээг эртхэн тохиролцохыг Испани дэмжинэ, Хятадын талтай хамт олон талт үзлийг хамгаалж, цаг уурын өөрчлөлтийг даван туулах хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, шинэ коронавирусийн уушгины халдварын вакцин бүх дэлхийд хүртээмжтэй байхыг ахиулахад бэлэн байна гэжээ.
