Ши Жиньпин баярын цахилгаандаа: "Мексик бол урт удаан түүхтэй, гайхамшигт соёл иргэншилтэй Латин Америкийн чухал орон болох юм. Хөгжлийн явцад Мексикийн ард түмэн өөрсдийн улсын онцлогт зохицсон хөгжлийн замыг судлах чиглэлээр дэлхийд алдартай амжилтуудыг гаргаж, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд арилшгүй хувь нэмэр оруулсан юм. Одоогийн байдалд Ерөнхийлөгчөөс шинэ бүтээн байгуулалт, шинэчлэлийг ахиулж байгаа бөгөөд Хятад улсаас хүндэт Мексик улс нь улсын бүтээн байгуулалтын үйл хэрэгт шинэ амжилт гаргахыг чин сэтгэлээсээ хүсэж байна" гэв.
Тэрээр бас онцлохдоо "Хятад, Мексик хоёр улс нь бүр хөгжиж буй орон бөгөөд өргөн хүрээний нийтлэг ашиг тустай юм. Зууны өөрчлөлт болон зуун жилд тохиолдоогүй цар тахлын байдалд Хятад, Мексик хоёр улс бие биедээ тусалж байгаа бөгөөд хоёр орны найрамдал дээд хэмжээнд хүрчээ. Би Хятад Мексикийн харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж, улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулж, хоёр орны ашиг тусын тулд Хятад Мексикийн харилцааг шинэ шатанд гаргахыг ахиулан, хоёр улс, хоёр орны ард түмэнд ашигтай ажил хийнэ" гэв.
