Орон нутгийн цагаар 01-р сарын 15-нд Гадаад хэргийн сайд Чинь Ган Каирт Арабын улсуудын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Гейттэй хэлэлцээ хийв.
Чинь Ган "Өнгөрсөн сард Хятад, Арабын анхдугаар дээд хэмжээний уулзалт амжилттай болж, сайн үр дүнд хүрсэн байна. Хоёр тал шинэ эриний хамтын ирээдүйтэй Хятад, Арабын нийгмийг байгуулахын төлөө бүхий л хүчин чармайлтаа гаргахыг зөвшөөрч, шинэ эрин үед Хятад, Арабын харилцааг хөгжүүлэх замыг удирдан чиглүүлсэн нь түүхэн үйл явдал болсон юм. Хятад улс Арабын орнуудтай хамтран Хятад, Арабын найрамдлын сэтгэлгээг дээдэлж, дээд хэмжээний уулзалтын үр дүнг хэрэгжүүлэн, "хамтарсан 8 үйлдэл"-ийг түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлж, Хятад, Арабын ард түмэнд илүү сайн үр өгөөж өгөхөд бэлэн байна. Хоёр тал Хятад, Арабын орнуудын хамтын ажиллагааны форумын механизмын бүтээн байгуулалтыг бэхжүүлж, өндөр чанартай хамтын ажиллагааг бий болгоход хичээн ажиллах ёстой" гэжээ.
Хятад, Арабын орнуудын аль аль нь өргөн цар хүрээтэй нийтлэг ашиг сонирхолтой хөгжиж буй орнууд болно. Хятад улс Арабын орнуудын нэг Хятадын зарчмыг баримталж байгааг өндрөөр үнэлж, Хятадын хууль ёсны эрх ашгийг дэмжиж байна. Мөн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлуудыг нэгтгэн, хамтран шийдвэрлэхэд Арабын орнуудыг тууштай дэмжинэ. Бид Арабын ард түмнийг өөрсдийн хөгжлийн замыг бие даан судлахад нь дэмжиж, Ойрх Дорнодод энх тайван, тогтвортой байдлыг дэмжихэд Арабын улсуудын Холбоог илүү их үүрэг гүйцэтгэхэд нь дэмжиж, хөгжиж буй орнуудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамтран хамгаалж, олон улсыг шударга ёсыг сахин хамгаалахын тулд Холбоодтой эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байна гэж Чинь Ган онцолсон байна.
Гэйт хэлэхдээ "Хятад, Арабын анхны дээд хэмжээний уулзалт бүрэн амжилттай болж, дарга Ши Жиньпиний хэлсэн үг нь Арабын орнуудад маш том нөлөө тусгал үзүүлсэн болно. Хятад улс дээд хэмжээний уулзалтын зөвшилцлийг үйл ажиллагаандаа хүчтэй, үр дүнтэй хэрэгжүүлж байгаад бид талархаж байна. Бид харилцаа холбоо, боомтын үйл ажиллагааг бэхжүүлж, "хамтарсан 8 том үйлдлийг" нэг нэгээр нь хэрэгжүүлэхэд бэлэн байна. Арабын Улсуудын Холбоо, Хятад хоёр тал соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах явдлыг бэхжүүлэн, гаднын оролцоог эсэргүүцэж, шударга ёсыг сахин хамгаалах зэрэг олон салбарт нийтлэг хэлцлийг хуваалцаж байна. Олон улсын хамтын нийгэмлэгт шударга ёсыг удаан хугацаанд хадгалж, Арабын орнуудын хөгжил, Арабын холбооны эв нэгдлийг дэмжиж,цар тахалтай амжилттай тэмцэхэд Арабын талд туслалцаа үзүүлж байгаад талархаж байна. Египет, Арабын орнуудад аялал жуулчлал, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд илүү олон Хятадын иргэдийг урьж байна" гэсэн байна.
Мөн хоёр тал харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцов.
