solongonews
Ши Жиньпин Хятадын олон улсын импортын II экспогийн нээлтийн ёслолд оролцно
2019-11-04 16:08
Ши Жиньпин Хятадын олон улсын импортын II экспогийн нээлтийн ёслолд оролцно.

Хятадын олон улсын импортын II экспо энэ оны 11-р сарын 05-наас 10-ны хооронд Шанхай хотод зохион байгуулагдах болно. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Төрийн цэргийн явдлын хорооны дарга Ши Жиньпин уг экспогийн нээлтийн ёслолд оролцох бөгөөд чухал үг хэлнэ.

Хятадын Төвийн ардын радио хороо, Төв телевиз, Хятадын олон улсын радио зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нээлтийн ёслолыг мэдээлэх бөгөөд та бүхэн Ардын сүлжээ, Синьхуа агентлаг зэрэг сайтаас нээлтийн ёслолын талаар шууд мэдээлэл авах боломжтой юм.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл