solongonews
Ван И Сергей Лавровтой уулзав
2019-07-27 20:50
Тухайн нутгийн цагаар 26-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Бразилд БРИКС-ийн орнуудын гадаад харилцааны сайд нарын албан ёсны уулзалтад оролцох үеэр Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзав.

Ван И: Энэ оны 06-р сард дарга Ши Жиньпин Орост түүхт айлчлал хийж, Ерөнхийлөгч Путины хамт хоёр орны харилцааг Хятад Оросын шинэ эриний иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны өндөрлөгт хүргэж, хоёр орны харилцаа дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ой ба шат ахиулсан "давхар баярт мөч"-ийг угтан авсан юм. Хоёр тал хамтдаа хүчин чармайлт гаргаж, хоёр тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, олон шинэ үр дүнд хүргэж, стратегийн түвшнийг тасралтгүй дээшлүүлэх ёстой. Хоёр тал ирээдүйн дээд зиндааны солилцоог сайтар төлөвлөж, улс төрийн итгэлцлийг баталгаажуулан, хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлэн, ялангуяа дэвшилтэт технологи, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх ёстой гэв.

Орос, Хятадын харилцааны талаарх Ван И-гийн үнэлгээ ба саналыг Лавров сайшааж буйгаа илэрхийлж, Хятад улстай хамт хоёр тэргүүн нарын нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, шинэ эриний иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг тогтвортой урагшлуулж, бодитой үр дүнд хүргэнэ. Өнөөгийн байдалд Орос, Хятадын харилцааны бүх талын, стратегийн чанар улам товойм болж, хоёр тал бүс нутаг, олон улсын үйл хэрэг дэх зохицуулалт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхий нийтэд тогтвортой хүчнийг нэмэрлэх ёстой. Хоёр талын стратегийн хамтын ажиллагаа нь дотоодын хөдөлгөх хүчнээр дүүрэн байж, гадаадын хүчин зүйлд нөлөөлөгдөхгүй бөгөөд хоёр орны хамтын ажиллагааг өдөөн хатгах ямарваа оролдлого нь биелэгдэшгүй юм гэжээ.

 

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл