Энэ сарын 13-нд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Хэнань мужийн Нань-Ян хотод ажиллав. Мөн өдрийн үдээс хойш Ши Жиньпин Шичуань сяньд хүрэлцэн очиж, Таоча тосгоны хашлагын барилга, Даньжянкөү цөөрөм болон Жөүчүн суурины Зөүжуан тосгонд ажиллаж, өмнөд нутгийн усыг хойд нутагт татах төв шугамын бүтээн байгуулалт, усны эх сурвалжийн экологийг хамгаалж буй байдалтай танилцаж, тус төслийн хүрээнд иргэдийг нүүлгэн байршуулах, онцлог үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг байдлыг ойлгов.
Хятадын өмнөд нутгийн усыг хойд нутагт татах төсөл нь зүүн, төв, баруун гэсэн гурван шугамтай, тус бүр Хөх мөрний доод, дунд, дээд урсгалыг усыг хойд нутагт татаж буй төсөл юм. Энэхүү томоохон төслийг санааг тэртээ 1952 оны 10-р анх дурдаж байсан юм. Нэгэн жарны дараа буюу 7 жилийн өмнө тус төслийн зүүн, төв шугамыг холбож, аугаа зорилт биелүүлж чадсан юм.
Өмнөд нутгийн усыг хойд нутагт татах төсөл нь Бээжин, Тяньжинь, Хэбэй, Шаньдүн, Хэнань зэрэг муж хотуудад үр өгөөжөө хүртээж, 2020 оны 12-р сарын 12-ны өдөр төв шугамаар нийт 34.8 тэрбум шоо метр ус дамжуулж, 69 сая орчим хүнд ашиг тусаа өгсөн юм.
