solongonews
Ши Жиньпин дарга Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын иргэний найрамдлын форумд баярын захидал илгээв
2021-06-04 09:02
Дарга Ши Жиньпин Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын иргэний найрамдлын форумд баярын захидал илгээв

    Хятад улсын дарга Ши Жиньпин 06-р сарын 03-нд  Ши Жиньпин дарга Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын иргэний найрамдлын форумд баярын захидал илгээв.

Дарга Ши Жиньпин:

 - Миний бие өнгөрсөн оны 11-р сард Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын иргэний найрамдлын форум зохион байгуулах санал дэвшүүлсэнд гишүүн орнууд идэвхтэй хариу өгч, дэмжсэн юм. Форум талуудын ойлголцлыг бэхжүүлэх, нөхөрлөлийг зузаатгах, хамтын ажиллагааг эрчимжүүлэх чухал индэр болно гэдэгт бүрэн итгэлтэй байна.
 Талууд “Шанхайн үзэл санаа”-г дэмжиж, уг санаагаа баримтлан, бие биеэдээ тусалж,  харилцан туслалцаа үзүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ гэдэгт найдаж байна. Иргэний дипломат ажиллагааны давуу талуудыг бүрэн бадруулж, нийт улс орны хүмүүсийн харилцааны сувгийг өргөжүүлэх, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хөгжилд эерэг хувь нэмэр оруулах шаардлагатай байна гэж онцоллоо.

   Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын иргэний найрамдлын форумыг Хятад улсын Ардын гадаад орнуудтай найрамдах нийгэмлэг, Хубэй мужийн Ардын засгийн газар, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын сайн хөршийн найрамдал, хамтын ажиллагааны хороо хамтран санаачилж,  Хүбэй мужийн Үхань хотод “Иргэний хоорондын нөхөрлөлийг дэмжиж, Шанхайн үзэл санааг уламжлан сурталчлах” хэмээх гол сэдвийн дагуу нээлтээ хийсэн байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл