Орон нутгийн цагаар 10-р сарын 21-нд, БНХАУ-аас НҮБ-ад суугаа байнгын төлөөлөгч Жан Жюнь гадаад дотоодын сэтгүүлчидтэй уулзаж ярицлага өгөхдөө, энэ онд БНХАУ НҮБ дахь хууль ёсны суудлаа сэргээсний 50 жилийн ой тохиож байна, энэ нь БНХАУ болон НҮБ аль алинд нь чухал ач холбогдолтой гэжээ.
Тэрээр , 50 жилийн турш Хятад улс асар их хөгжилд хүрч, олон улсын үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэж, дэлхийн энх тайван, хөгжилд чухал нэмэр оруулсаар ирсэн юм. Энэхүү чухал түүхэн үйл явдлыг тэмдэглэхийн тулд Хятад улс янз бүрийн арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд 10-р сарын 25-нд Бээжин хотноо холбогдох хурал хийх болно гэж хэлв.
Жан Жюнь, 50 жилийн БНХАУ болон НҮБ-ын хамтын ажиллагааны ирээдүйд чиглэсэн шинэ эхлэлийг тавьж өглөө. Бид олон талт үзлийг тууштай баримтлан, "НҮБ-ын дүрэм"-ийн зорилго зарчмыг хамгаалж, НҮБ илүү их үүрэг гүйцэтгэхийг дэмжих болно. Бид дэлхийн хөгжлийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, Ши Жиньпин даргын дурдсан дэлхийн хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлэн, улс орнуудтай Хятадын хөгжлийн боломжийг хуваалцан, 2030 оны хөтөлбөр, хамтын хөгжлийг биелүүлэхийн тулд шинэ хувь нэмэр оруулах болно. Бид дэлхийн улс орнуудтай эв нэгтэй хамтран ажиллаж, Ковид-19 халдвар, цаг уурын өөрчлөлт зэрэг дэлхий нийтэд нүүрлэж буй сорилтын эсрэг хамтран тэмцэж, бидний оршиж буй дэлхийгээ илүү аюулгүй, ногоон, үзэсгэлэнт дэлхийн болгохоор хүчин зүтгэх болно. Бид том гүрний хариуцлагат овроор шударга ёсыг эрхэмлэн, зохих үүргээ биелүүлж, маргааныг улс төр, гадаад харилцааны шугамаар зохицуулж, дээрэлхэх ноёрхох үзлийг эсэргүүцэн, НҮБ-ыг зам замаар урагшлуулахад хувь нэмэр оруулах болно гэж онцлов.
