ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Гадаад харилцааны газрын дарга Ван И Индонезийн Хятад улстай хамтын ажиллагааны удирдагч бөгөөд зохицуулах сайд Лухуттай 03-р сарын 14-нд утсаар ярьжээ.
Ван И "Ши Жиньпин даргад ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд баяр хүргэсэн явдалд талархал илэрхийлсэн нь хоёр орны төрийн тэргүүний харилцан итгэлцэл өндөр байгаа, Хятад, Индонезийн харилцаа өндөр түвшинд байгааг харуулж байна. Хятадын шинэ Засгийн газар хүн төвтэй хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, өндөр чанартай хөгжлийг ахиулан, Хятад маягийн шинэчлэлээр Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг иж бүрэн ахиулж, Хятадын шинэ хөгжлийг дэлхий дахинд түгээнэ. Энэ үйл явцад Хятад, Индонезийн хамтын ажиллагаа нааштай нөлөө үзүүлэх болно".
Лухут Хятад улсын "Хоёр чуулган" амжилттай зохион байгуулагдманд баяр хүргэж, Индонези улс Хятадтай харилцах харилцаагаа дээд хэмжээнд чухалчилж, Хятад улстай хамт "Бүс ба зам"-ыг өндөр чанартай бүтээн байгуулахад бэлэн байна. Жакарта-Бандунгийн хурдны төмөр замын бүтээн байгуулалтыг ахиулж, хоёр орны олон салбарын хамтын ажиллагааг ахиулж, илүү үр дүнд хүрнэ. Хятад улс Саудын Араб Ираны яриа хэлэлцээг амжилттай ахиулж, чухал үр дүнд хүрснийг Индонезийн тал өндрөөр үнэлж байгаа. Энэ нь мөргөлдөөнийг зөвшилцөх замаар зохицуулж, энх тайвныг тогтоох үлгэр жишээ юм гэж үзэж байна. Мөн Хятадын гүйцэтгэсэн үүрэг маш гайхалтай" хэмээн илэрхийлэв.
Ван И Саудын Араб Ираны яриа хэлэлцээг танилцуулахдаа "Энэ нь Ши Жиньпин даргын дэвшүүлсэн "Дэлхийн аюулгүй байдлын санаачилга"-ыг хэрэгжүүлэх амжилттай туршлага юм. Мөн хөгжиж буй орнууд бүс нутгийн халуун цэгийн асуудлыг өөрсдийн хүчин чармайлтаар шийдэж байгаа амжилттай жишээ бөгөөд яриа хэлэлцээ, энх тайвны ялалт болно. Хятад улс яриа хэлэлцээгээр маргааныг энхийн замаар зохицуулахыг үргэлж дэмжиж ирсэн бөгөөд дэлхийн халуун цэгийн асуудлыг яриа хэлцлээр улс төрийн аргаар зохицуулахыг хүсэж байгаа. Энэ талаар бүтээлч үүрэг гүйцэтгэнэ".
