Саяхан Ардын хэвлэлийн газраас "Ши Жиньпин намынхаа түүхийг өгүүлнэ" хэмээх номыг хэвлэн тархаав. Энэ номонд ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хэлсэн намын түүхийн 80 гаруй түүхийг сонгон авч, гүнзгийрүүлэн тайлбарласан байна.
Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин намын түүхийг судлах, сурталчлах ажлыг дээд хэмжээнд чухалчилж, намын түүх, хувьсгалын түүх, суурь түүх, баатруудын түүхийг сайн ярьж, хувьсгалын уламжлалт хүмүүжил, эх оронч үзлийн боловсрол, залуучуудын үзэл суртал боловсролыг бэхжүүлж, улаан өнгийн генийг сайн уламжлан өвлөж, улаан өнгө уул ус хэзээ ч өөрчлөгдөхгүй байхыг батална гэж илэрхийлэв.
"Ши Жиньпин намынхаа түүхийг өгүүлнэ" номонд оруулсан түүхүүд нь сэтгэл хөдөлгөм, бодол санаагаар баялаг, ойлгоход хялбар бөгөөд Хятадын ард түмний аз жаргал, Хятадын үндэстний сэргэн мандалтын төлөөх намын тэмцэлийг бичиж, энэ нь Хятадын коммунистуудын онцгой үнэ цэнийн эрэл хайгуулыг илэрхийлж, уншигчидад Хятадын Коммунист Нам яагаад чадаж байна, Марксизм яагаад болно, Хятадын онцлогтой социализм яагаад сайн болохыг онол практикийн хосолсон ойлгоход туслах зорилготой.
